​Амжилттай яваа хүмүүс гучин нас гараад юу хийдэггүй вэ?
2016, 4 сарын 21. 8:370

Хүмүүс хорин насандаа би гэдэг хүний эрэлд явдаг бол гучин насандаа хувийн болон карьерын амьдралаа төвхнүүлдэг. Гучин настангууд гэр бүлээ өргөжүүлж, карьерынхаа эзэнт гүрнийг байгуулаад тун ч завгүй байдаг.

‘Гучин нас өнгөрмөгц бидний үүрэг хариуцлага улам нэмэгдсэн байдаг. Тиймээс бид хувийн амьдралаа хайхрахаа больж, дахиж олдохгүй боломжуудад татгалзаж эхэлдэг.’ Хэдийн гучин насыг элээж, амжилтад хүрсэн хүмүүс энэ насандаа хийдэггүй байсан бол?

Тэд зорилгоор дутдаггүй

Их сургуулиа дөнгөж төгсөж буй залуусын хувьд ‘хамгийн аюулгүй, дардан’ гэж бодсон карьерын замыг сонгож, бүх зүйл аяндаа сайхан болно гэж итгэх нь хэвийн үзэгдэл. Харин гучин насны босгыг алхаж буй зарим хүмүүс хэд хэдэн эрдмийн цолтой, хөрөнгө чинээтэй болсон хэрнээ ажлын амьдралын утга учраа олоогүй л байдаг.

Хэрэв танд зорилго байхгүй бол өөрийн зорилгыг олохын тулд бүх зүйлээ дайчлах хэрэгтэй. Зорилгоо олох хүртлээ зогсож болохгүй.

Ирээдүйн санхүүгийн эх үүсвэрийг орхигдуулж болохгүй

Хорин настайдаа үрэлгэн зуршилтай болсон уу? Одоо энэ зуршлаа засахад оройтоогүй байна.

Хүмүүсийн гаргадаг гол алдаа бол орлого, цалин нэмэгдэхийн хэрээр хэрэглээний зардлаа өсгөдөг. Илүү үнэтэй машин, мотоцикл, хувцас, цүнх худалдан авдаг. Үүний оронд зөв зүйлд хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйдээ санаа зовох шаардлагагүй болдог.

Тэд ирээдүйгээр өвчилдөггүй

Хорин настнууд гэнэт л насанд хүрсэн хүн болохоо ухаардаг. Гучин настнуудад ч гэсэн ийм зүйл тохиолддог аж.

Та таван жилийн дараа юу болохыг хэлж мэдэхгүй. Таны бодож байсан шиг зүйл ч болохгүй байх. Тиймээс ирээдүйг тааварлахаа боль. Үүний оронд амьдралынхаа чиглэлд л анхаарлаа хандуул. Мэдээжийн хэрэг ‘зорилго, гэр бүлийн талаарх ирээдүйн төлөвлөгөө гаргаж, зорилго тавина. Гэхдээ бүхнийг нарийн тооцоолж, өөрийгөө бухимдуулах хэрэггүй. Энэ насандаа ‘сурах зүйл олон үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, хувь хүнийхээ хувьд тааварлаж байгаагүй замаар өсөн дэвжих’ нь чухал.

Тэд хувийн харилцаагаа хойш нь тавьдаггүй

Гучин насны босгыг давсан хүмүүс голдуу удирдах албан тушаалд ажиллаж байдаг. Тэд хорин настай байсан үеэсээ их ажлын хариуцлагатай болсон. Тиймээс сайхан амьдралын төлөө гэр бүл, найз нөхдөдөө зарцуулах цагийг заавал төлөвлөж бай. Та зүгээр л ажиллаад байж болохгүй. Дурсамжийг бүтээ. Хөгшрөх тусам утга учир бүхий харилцааг бүтээж чадахаа больдог. Тиймд залуу байгаа дээрээ л бүтээ.

Тэд хөгширч буй эцэг эхээ орхигдуулдаггүй

Нэгэн ажил хэрэгч залуу ийнхүү бичжээ: “Би 34 настай байхдаа аавтайгаа маргалдаад, дахиж холбоо бариагүй юм. Тэр явдлаас зургаан сарын дараа миний аав харвалт өгч, нас барсан. Нас барахаасаа долоо хоногийн өмнө надруу Байна уу? гэж зурвас илгээсэн байсан. Би даанч хариу өгөөгүй. Уучлаарай ааваа.

Тэд эрүүл мэндээ мартдаггүй

Ажлын амьдралыг хэт хөөмөгц эрүүл мэнд муудах гээд байдаг. Тиймээс эрүүл бай. Энэ бол таны хамгийн үнэт зүйл. Гучин нас хүрэх үедээ удаан хөдөлгөөнтэй, цаг үргэлж ядардаг болсон байж болохгүй шүү.

Эрүүл байхын тулд хийж болох бүхнийг л хий. Дасгал хий, зөв хоолло, дутагдлуудаа хязгаарла, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаал.

Тэд хөгжилдөх цагийг мартдаггүй

Та хорин настай биш гээд хөгжилдөхөө зогсоож болохгүй. Гучин настангууд мөнгөний араас гүйсээр байгаад аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдралаар амьдарч чаддаггүй. Болзоонд яв. Гэр бүлийн хамт аялал хий. Сайн найзуудынхаа хамт тоглолт үз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00