​Ном хурдан уншиж сурмаар байна уу?
2016, 4 сарын 4. 8:310

Хүмүүс завгүй гэсэн шалтгаанаар ном унших нь ховордож байна. Ихэнх хүмүүс минутад 200 үг уншдаг. Тэд ярьдаг шигээ хурдтайгаар уншиж чаддаг. Түүнчлэн долоо хоногт нэг юм уу хоёр ном уншиж дуусгах чадамжтай. Хэдэн долоо хоногт нэгхэн ном дуусгадаг бол цагаа үр дүнтэй зарцуулж чадахгүй л байна гэсэн үг.

Азаар хүмүүс өдөр бүр ном унших дадалд суралцаж чаддаг. Хэрэв тав дахин хурдан уншдаг болбол тав дахин их ном уншина гэсэн үг. Асуудал юу вэ гэвэл ном унших энгийн хурдыг хэвийн өсгөхөд хэцүү байдаг. Та хуудсаа эргүүлнэ, электрон ном уншигч дараагийн хуудсан дээр очихыг нь хүлээнэ, нүдээ хоёр тийш гүйлгэнэ гээд л ...

1.Алхам 1: Хурдан уншиж сурах

Эхний ээлжид хурдан унших бэлтгэл хийх хэрэгтэй. Хурдан уншиж сурахын өмнө хэд хэдэн зүйлийг сайн анхаарах хэрэгтэй. 

Эдгээр нь бол:

Уншиж буй зүйлээ амандаа бувтнахгүй. Та ярьдгаасаа хурдан уншиж чаддаг. Тиймээс бувтнах нь таныг удаашруулдаг.

Уншсан үг бүрээ толгойдоо төсөөлөх хэрэггүй. Түүний оронд ерөнхий ямар зурвас,санаа илгээж байгааг нь төсөөлнө.

Нүдний хараагаа хуудасны төв хэсэгт байрлуулж уншина. Өөрөөр хэлбэл хуудасны хоёр тал-руу нүдээ гүйлгэж уншихгүй. Ингэхийн тулд дэлгэц эсвэл номын нүүрийг хол зайтай байрлуулна.

Та удаан уншсан ч бүх уншсан ч ‘уншсан бүх зүйлээ тод санадаггүй’. Тиймээс хурдан уншсаны дараагаар бүх зүйлээ тод томруун санана гэж найдах хэрэггүй.

2.Алхам 2: Орчин бүрдүүлэх

Хурдан уншихын тулд анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Иймд анхаарал сарниулах зүйлсийг холдуулж, хөгжим сонсохгүй байх хэрэгтэй.

Хурдан унших орчин бүрдүүлэхийн тулд доорх зүйлсийг анхаарна уу:

Ном унших бүтэн нэг цагийг нөөцөл. Зөвхөн ном уншихад зориулах учиртай шүү.

Дуу чимээ хаадаг чихэвч зүү. Эсвэл чимээгүй орчин очиж уншаарай.

Электрон ном уншигчтай юу? Тийм бол дэлгэцээ зөв зайд байрлуулж уншаарай.

Тэмдэглэл хөтлөөрэй. Нэг цаг орчмын дараа уншсан зүйлсийнхээ ихэнхийг нь мартсан байдаг тул тэмдэглэл хөтлөх нь үр дүнтэй.

Хэрэв та дасгал сургуулилт хийхэд цаг зарцуулж чадвал маш хурдан хугацаанд уншигч машин болж чадна. Spreeder гэсэн аппликейшныг хэрэглэснээр сургуулилт хийж, минутад хэдэн үг уншиж байгаагаа хянах боломжтой. Маш хурдан хугацаанд үр дүн харна гэж бодох хэрэггүй. Минутад унших үгийн тоогоо аажмаар ахиулж, байнга сургуулилт хийсэн цагт л үр дүн гарна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53