Хүч заралгүйгээр бүхнийг амжуулдаг 6 шалтгаан
2016, 3 сарын 21. 9:270

Үр бүтээлтэй байна гэж чухам юуг хэлээд байна?

Ихэнх хүмүүс ажлаа үр бүтээлттэйгээр хувиарлах, эрүүл мэнд болон анхаарал төвлөрүүлэхийн тулд амьдралын хэв маягаа зөв голдиролд оруулах, сүүлийн үеийн технологи ашиглах гэж хэлэх байх.

Хэрэв эдгээр нь зөвхөн туслах материал. Таны юу хийдэг биш харин хэрхэн сэтгэдэг тань голлох нөлөөтэй гэвэл яах уу?

Бидний дунд цөөн хэдэн гайхам үр бүтээлтэй хүмүүс байдаг. Хэрэв та тэдэн шиг болохыг хүсч байвал ухамсраа өөрчлөх хэрэгтэй. Та хэрхэн боддог, сэтгэдгээ өөрчилнө гэсэн үг.

1.Тэд өөрсдийн хэн гэдийг мэддэг

Та амжилтыг тодорхойлж чадахгүй бол ажилтанд хүрч чадахгүй. Тиймээс амжилтыг дүрслэх зөвхөн өөрийн тодорхойлолттой болоорой. Мөн өөрийгөө бусадтай харьцуулах нь цагийн гарз. Үр бүтээлгүй хүмүүс аюулгүй байдлыг гаднаас эрэлхийлдэг. Тэд хөрөнгө мөнгөнөөс, найз нөхдөөс эсвэл олсон амжилтаасаа аюулгүй байдлыг хайдаг. Тэд олсон аюулгүй мэдрэмжээ мэдрэхийн оронд боол нь олон хувирдаг. Харин гайхам амжилттай хүмүүс дотроосоо олохыг мэддэг. Тэд өөрсдийн хэн гэдгийг мэддэг. Тиймээс тэд бусад шиг урхинд орчихвий гэдэгт санаагаа чилээдэггүй.

2.Тэд хаашаа чиглэж буйгаа мэддэг

Хэрэв та дотроо чиглэлээ бодоогүй бол өдөржин, шөнөжин ямар ч ахицгүй гүйсээр байх болно. Гайхам бүтээмжтэй хүмүүс нэг л замыг тойрон явах гэж хүч тамираа бардаггүй. Тэдэнд явах замынх нь газрын зураг байдаг.

Үнэндээ бол гайхам үр бүтээлтэй хүмүүс бусдаас хурдан хөдлөөд байгаа юм биш. Тэд ихэнхдээ л биднээс удаан байдаг. Гэхдээ тэд нэг зүгрүү л чиглэж явдаг. Нэг зүг рүү тав алхах нь таван зүг рүү нэг алхдаг хүмүүсийн хувьд хурдан мэт санагдах нь ойлгомжтой.

3.Тэд үйлчилгээнд төвлөрдөг

Гайхам үр бүтээлтэй хүмүүс зөвхөн өөрийгөө хардаг тул хол явдаг гэдэг нь буруу. Тэд бусад хүмүүст маш ихээр санаа тавьдаг. Тэд өөр хүнрүү хараад түүнийг ямар нэгэн ашиг олз, тусламж гэж хардаггүй. Тэдний нүдэнд өөр шиг нь энгийн хүн л харагддаг. Тэд бусдыг мэдэрдэг.

4.Тэд зөвшөөрөл гуйдаггүй

Бидний ихэнх нь эргэн тойрны хүмүүсийн зөвшөөрлийг авах, тэдний итгэлийг олох гэж хүлээх, тэднээр үнэлүүлдэг болтлоо хүлээн суудаг. Эсвэл санхүүгийн байдлаа дээрдтэл хүлээдэг. Гэтэл гайхам амжилттай хүмүүс өнгөрсөн жил хөдлөөд эхэлжээ. Эсвэл бүр таван жилийн өмнө ч байх. Тэд мөнгөгүй байхдаа, бүх хариултыг нь сонсож амжаагүй байхдаа, хэн ч тэдэнд итгээгүй байхад хөдлөөд эхэлсэн байдаг. Тэдэнд зөвшөөрөл өгдөг ганцхан дуу хоолой нь тэдний дотор байдаг.

5.Тэд хийснийхээ дүнд суралцдаг

Очих ёстой газраа очоод, нүүрээрээ хэд дахин газарт унах нь тэдний сурах арга барил. Уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэхээс илүүтэйгээр тэд шууд очоод л дадлагаа хийдэг.

6.Тэд өөрсдийгөө шоолдог

Тэд амьдралыг хүндээр эсвэл нухацтайгаар хүлээж авдаггүй. Тэд инээх, мэдрэх, хайрлахыг өөртөө зөвшөөрдөг. Тэд өөрсдийнхөө талаар хэтэрхий их зүйл боддоггүй. Тэд гаргасан амжилтаараа өөрсдийгөө тодорхойлдоггүй. Тэд алдаа хийвэл өөрийгөө шоолоод л дахин босдог. Тэд өөрсдийгөө төгс биш гэдэгтэй эвлэрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47