​Гадаадын аль ч хэлийг сурах 10 зөвлөмж болон заль
2016, 3 сарын 17. 9:370

Энэ бол есөн хэлээр чөлөөтэй ярьдаг залуугийн зөвлөмж

Матьев Еүлдэн нь есөн хэлээр чөлөөтэй ярьж чаддагаас гадна нэлээд хэдэн хэлийг тодорхой түвшинд мэддэг билээ. Тэрээр өөрийн гадаад хэл сурсан туршлагаасаа ийнхүү хуваалцаж байна.

1. Яагаад сурч байна гэдгээ мэддэг байх

Гадаад хэл сурах сайн зорилгогүй бол удаан хугацаанд эрч хүчтэй, тэмүүлэлтэйгээр суралцахад бэрх болдог. Тухайлбал ‘хүмүүст Англи хэл мэддэг гэдгээ гайхуулах’ бол сайн зорилго биш. Хариг ‘Англичуудтай өөрсдийнх нь төрөлх хэлээр ярьж, тэднийг илүү ойроос мэддэг болохыг хүсч байна’ гэдэг нь сайн зорилго. Таны зорилго ямар ч байсан шийдвэрээсээ эргэж буцаж болохгүй.

‘Би энэ хэлийг сурах гэж байна. Би сурахын тулд хамаг бүхнээ дайчлах болно.’

2. Хамтрагч олох

Матьев нэлээд хэдэн хэлээ өөрийн ихэр болох Михаилын хамт сурчээ. Тэд анх есөн нартай байхдаа л Грек хэлийг сурсан билээ.

‘Би гадаад хэл сурах асар их эрмэлзэлтэй байсан. Одоо ч хэвээр. Бид нэг нэгнээ хурцалж, урагш түлхсээр байдаг. Тэр намайг өөрөөс нь илүү сурч байгааг мэдвэл атаархаад миний дээр гарах гэж оролддог. Ийм маягаар л үргэлжилдэг дээ.’

Танд хамтдаа суралцах ах дүү, хамаатан садан байхгүй ч байсан болно. Танд сайн хамтрагч л хэрэгтэй.

3. Өөртэйгээ ярих

Тантай гадаад хэлээр ярих хүнгүй бол өөртэйгээ ярих хэрэгтэй.‘Хачин сонсогдох байх л даа. Гэхдээ л та тухайн хэлийг байнга хэрэглэх боломжгүй бол өөртэйгээ ярьж дадлага хийх нь чухал.’

Ингэснээр шинэ үг, хэллэгийг амархан тогтоох бөгөөд дараагийн удаа хүмүүстэй ярилцахад илүү нүүрэмгий, итгэлтэй болсон байдаг.

4. Холбоотой байх

Хэрэв та анхнаасаа харилцан яриа өрнүүлж сурах хэрэгтэй. Ингэх нь текст номын хэдэн хуудсан дунд төөрөлдөхөөс сэргийлдэг. Хүмүүстэй ярих нь сурах процессыг таньтай илүү ойр болгодог.

“Та тухайн хэлийг хэрэглэж чаддаг болох гэж л сурч байгаа. Та өөртэйгээ л ярих гэж сураагүй. Сурч буй хэлээ өдөр тутамдаа хэрэглэж чаддаг болохыг хүсвэл дууны үг зохиох, хүмүүстэй ярих, хэлний орчинд нь очих нь их үр дүнтэй байдаг.”

5. Танд таатай байх ёстой

Гадаад хэл сурах нь бүтээлч сэтгэхүй шаарддаг. Манай ихэр ах дүүс дууны үг бичиж, сонсох маягаар хэлээ сурдаг аж.Танд тохирох өөр зугаатай арга замууд байж л таарна: Радио сонсох, комик ном унших, шүлэг зохиох, хүмүүстэй ярилцах, кино үзэх гээд л.

6. Хүүхэд шиг бай

Та хүүхдүүд шиг суралцаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдүүд шиг дүрдээ орж тоглох, алдаа хийхэд бэлэн байх хэрэгтэй. Бид хүүхдүүдийг алдаа гаргахыг хүлээж суудаг байхад томчууд алдаа гаргах нь хориотой зүйл мэт үздэг. Учир нь томчууд “Би хараахан сураагүй байна” гэж хэлэхийн оронд “Би чадахгүй” гэж хэлдэг. Хүүхдүүд алдаа гаргалаа гээд түүндээ шаналаад суудаггүй. Мөн бид гадаад хэлийг сурахдаа юуг нь ч мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол ахиц.

7. Аюулгүйн бүсээ орхих

Алдаа гаргахад бэлэн байна гэдэг бол ичгэвтэр байдалд ороход ч бэлэн байна гэсэн үг. Аймшигтай боловч энэ бол хөгжиж дэвших цорын ганц арга. Та хичнээн их сурсан ч өөрийгөө тэнд аваачихгүй л бол хэзээ ч ярьж чадахгүй: тухайн улсын хүмүүстэй ярилцах, зүг чиг асуух, хоол захиалах, онигоо ярих гэж оролдох. Та иймэрхүү зүйлсийг олон хийх тусам таны аюулгүйн бүс тэр чинээгээр тэлдэг.

Анхандаа та нэлээд олон асуудлуудтай тулгарна. Буруу дуудлагатай байх, дүрмээ баримтлахгүй байх, үгийн байрлалаа солих, эсвэл хэлэх гэсэн зүйлээ зөв илэрхийлж чадахгүй байх гээд л олон бэрхшээлтэй заавал тулгарна. Гэхдээ миний хувьд хамгийн чухал гэж үздэг зүйл бол энэ мэдрэмжийг үргэлж тэлэх юм.

8. Сонсох

Та ярихаасаа өмнө сонсох ёстой. Анх удаа сонсоход бүх л хэл сонин санагддаг. Гэхдээ олон удаа сонсох тусам нэг л дотно санагдаж, аажмаар зөв ярихад илүү хялбар болдог.

Бид бүх зүйлийг үсэглэн хэлэх чадвартай. Хамгийн гол нь үүнд бид дасаагүй байдаг. Испани хэл сурч байхад ‘р’ үсэгтэй үгнүүдийг хэлэхэд маш хэцүү байсан. Зөв дуудах ганц арга бол сайн сонсох юм байна гэдгийг ойлгосон. Олон дахин сонсож, ямархуу байдлаар авиа гаргавал зөв дуудаж болохыг дотроо дүрслэн боддог. Учир нь авиа бүрийг дуудахад , хоолой амны тусгай нэг хэсгүүдийг хэрэглэдэг.

9. Хүмүүсийн ярихыг харах

Хэл бүр таны ам, уруул, хоолойг өөр өөр байдлаар ашигладаг. Зөв дуудах нь оюун санааных төдийгүй бие мах-бодийн хийх ажил.

Хачин санагдаж байна уу? Гэхдээ л тухайн хүнийг үг хэлэхэд түүнрүү харж байгаарай. Тэгээд боломжоороо дууриахыг оролдоорой. Анхандаа хэцүү санагдах боловч дасаад ирэхээр маш амархан.

Хэрэв та тухайн орны хүнтэй биечлэн уулзах боломжгүй бол гадаад кино үзэж болно.

10. Шумбах

Гадаад хэл сурах цор ганц зөв арга гэж байдаг уу? Та ямар ч аргаар сурч болно. Хамгийн гол нь өдөр бүр давтаж, турших хэрэгтэй.

“Би анхнаасаа бүхий л боломжоороо өөртөө шингээх гэж оролддог байсан. Би үнэхээр хүссэн зүйлээ сурвал өдөржингөө түүнийгээ давтан хийдэг. Хэдэн долоо хоног өнгөрсний дараагаар тухайн хэлээр сэтгэх, бичих, мөн өөртэйгээ ярих гэж оролддог. Хамгийн гол нь сурч буй зүйлээ бодит болгох. Тухайлбал е-мэйл бичих, дуу сонсох, радио сонсох,өөртэйгээ ярих г.м. Шинэ хэлний соёлоор өөрийгөө хүрээлүүлж, түүндээ шумбан орох нь асар чухал.”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02