Боловсрол бүтээлч сэтгэхүйг устгадаг уу? / илтгэл/
2015, 11 сарын 20. 10:220

Өглөөний мэнд. Сонин юу байцгаана? Сайн байсан биз дээ, үгүй юу? Бүүр сэтгэл хөдөлчихлөө. Би ер нь явлаа. (Инээлдэв) Энэ чуулган дээр бид гурван сэдвийн талаар ярилцаж байна. Миний ярих юмтай ч холбоотой гурван зүйл байна. Нэг дэх нь бид бүгдэд байдаг гайхалтай бүтээлч чадварын талаар нотолж ярьсан илтгэлүүд байлаа. Зөвхөн хоорондоо цар хүрээ, болон төрөл зүйлээрээ л ялгаатай байсан. Хоёр дахь нь бидний хэний ч тааварлашгүй, юу ч болж мэдэх ирээдүй. Хэрхэн төгсөхийг хэн ч мэдэхгүй. Боловсрол миний сонирхлыг татдаг -- үнэндээ бол бүгд боловсролд анхаарал хандуулдгийг мэдсэн л дээ. Үгүй гэж үү? Би нэг сонин зүйл ажигласан. Хэрэв та аль нэг оройн цайллага үдэшлэгт очоод өөрийгөө боловсролын салбарт ажилладаг гэж танилцуулбал -- яг үнэндээ боловсролын салбарт ажилладаг хүн үдэшлэгт бараг очоод байдаггүй л дээ (Инээлдэв) Үнэн шүү. Таныг урьдаг ч үгүй. (Инээлдэв) Та ч очьё ч гэж хүсдэггүй. Сонин шүү. Гэхдээ хэрэв та үдэшлэгт очиход хэн нэгэн танаас хийдэг ажлыг чинь асуувал та "Боловсролын салбарт ажилладаг" гэж хариулна. Тэдний царай "Өө бурхан минь. Та мэдэж байгаа шүү дээ. Яагаад заавал би гэж. Бүтэн долоо хоногийн ганц гарсан өдөр минь байсан юмсан" гэж танд хэлэх шиг л цонхийно (инээлдэв). Тэгээд та түүний боловсролын тухай асууж ам нээвэл тэр таныг бараг хананд өлгөчих байх. Учир нь хувь хүний боловсрол нь зарим хүний эмзэг сэдэв юм. Шашин, мөнгө болон бусад сэдвүүд шиг. Боловсрол миний анхаарлыг ихээр татдаг. Бүгдэд л адилхан. Яагаад гэвэл зарим талаараа боловсрол нь бидний тааварлаж чадахгүй ирээдүй рүү хөтөлдөг учраас бид бүгд сонирхохоос аргагүй. Бодоод үзээрэй. Энэ жил сургуульд орж байгаа хүүхэд 2065 онд тэтгэвэрт гарна. Одоогоос 5 жилийн дараа гэхэд дэлхий ямар болох талаар хэн ч, энэ дөрвөн өдөр илтгэл тавьсан эрхмүүд ч гэсэн сайн төсөөлөхгүй л байгаа. Тэгсэн хэрнээ бид тэднийг тэр тодорхой бус ирээдүйд бэлдэж боловсрол олгодог. Тодорхой бус шүү, тэгэхээр сонин байгаа биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15