Өглөөний ажил хэрэгч /зөвлөгөө/
2015, 10 сарын 28. 9:520

Өнөөдрийн манай ажил хэрэгч зөвлөгөөнд нэгэн домог болсон хүний зөвлөгөөг оруулж байгаадаа таатай байна. Энэ хүн бол “Honda Motors” компанийг үндэслэгч Соичиро Хонда юм. Тэрээр “Анх машин хараад би илбэдүүлсэн мэт хойноос нь гүйж билээ. Би маш их сандарч догдолсон. Чухам тэр үед л хэзээ нэгэн цагт би өөрөө машин хийх болно гэж бодсон байх” гэж бичжээ. Хонда 1922 онд дунд сургуулиа төгсөөд ажил олж хийхээр Токиог зорьжээ. Тэнд тэрбээр авто засварын газарт дагалдангаар ажиллах болов. Ийнхүү зургаан жил суралцсаны эцэст хураасан бүх мөнгөөрөө өөрийн төрөлх хотдоо засварын газар нээлээ. Түүний байгуулсан засварын газар нь удалгүй өргөжин тэлсээр 1940-өөд он гэхэд ид цэцэглэж томоохон хэмжээний үйлдвэр болсон байлаа. Харин дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкийн бөмбөгдөлтөнд Япон улс тэр дундаа Хондагийн байгуулсан үйлдвэр өртөж сүйрсэн юм. 1946 онд Хонда нэгэн шинэ нээлт хийсэн юм. Машиндаа хийх шатахуун байхгүй байсан тул тэрбээр америк цэргүүдийн орхисон хөдөлгүүрээс нэгийг нь авч унадаг дугуйндаа бэхэлжээ. Энэ хөдөлгүүрээ тэрбээр керосинээр дүүргэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47