Аливааг нэг түмэн цаг хийснээр онцгой мэргэшдэг болохыг судлаачид тогтоожээ. Энэ нь ердийн утгаар бол 10,000 цаг гэсэн үг. "Амжилт судлаачид" хөгжмийн сургууль дээр тухайлан судалгаа хийжээ.
Сэтгэл судлаач K.Андрес Эриксон Берлины хоёр хөгжмийн коллежид судалгаа явуулж хийл хөгжмөөр хичээллэдэг оюутнуудыг чадвараар нь гурав ангилсан байна. Нэгт, дэлхийн хэмжээний солоист буюу гоцлол хийлчин болох магадлалтай авьяаслаг хэсэг, хоёрт, eрөнхийдөө найрал хөгжимд олны хэсэгт тоглох боломжтой хэсэг, гуравт нь хөгжимд хайртай, хөгжмөөрөө амьдран гэсэн эрмэлзлэлтэй ч тийм сүрхий дадлагажаагүй бүлэг гэж хуваасан байна. Тэдгээр оюутнуудад “Хөгжмийн дасгалдаа долоо хоногт хэдэн цаг зарцуулдаг вэ?” гэж яг ижилхэн асуултыг тавьжээ.