​Хандлага яагаад IQ –аас илүү чухал вэ?
2015, 9 сарын 18. 10:590

Гоц оюун ухаантай, мундаг тархитай хүмүүс бусдыгаа тоосон дунд орхин амжилтын барианд амархан хүрдэг гэсэн ойлголт хүмүүсийн дундэлбэг байдаг. Гэвч Стэнфордын их сургуулиас явуулсан саяхны нэгэн судалгааны үр дүн, амжилтын талаарх таны үзэл бодол, хандлагыг өөрчлөх болно.

Сэтгэл зүйч Карол Двек карьерынхаа туршид хандлага болон гүйцэтгэлийн талаар судалгаа хийж ирсэн ба түүний хамгийн сүүлийн судалгаагаар, амжилтад нөлөөлөх гол хүчин зүйл нь IQ биш, хандлага болох нь тогтоогджээ.

Двекийн олж мэдсэнээр, хүмүүсийн гол хандлагыг 2 ангилалд хамааруулан үзэж болох гэнэ: нэгэн хэвийн сэтгэлгээ, хөгжингүй сэтгэлгээ.

Нэгэн хэвийн сэтгэлгээтэй хүмүүс өөрийгөө өөрчлөх боломжгүй гэдэгт итгэдэг. Ямарваа нэгэн сорилт бэрхшээлтэй тулгарахдаа итгэл алдарч, мэгдэн сандардаг.

Харин хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс хичээл зүтгэлийн үр дүнд өөрсдийгөө өөрчлөх боломжтой гэж үздэг. Тийм ч өндөр IQ –тай биш байсан ч, нэгэн хэвийн сэтгэлгээтэй хүмүүсээс илүү гүйцэтгэл үзүүлдэг. Учир нь тэд сорилт бэрхшээлийг шинийг сурах боломж хэмээн маш нээлттэй ханддаг.

Двекийн үзэж байгаагаар, амьдрал дахь амжилт нь бүтэлгүйтэлтэй хэрхэн харилцаж байгаагаар тодорхойлогддог гэнэ. Хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүсийн бүтэлгүйтэлд хандах хандлагыг дараах байдлаар илэрхийлж болох аж:

“Бүтэлгүйтэл бол мэдээлэл – бид л бүтэлгүйтэл гэж хаягладаг болохоос, үнэндээ “Энэ болохгүй юм байна, тэгэхээр асуудлыг шийдвэрлэх гол хүн нь би учраас өөр ямар нэгэн аргаар туршиж үзэх хэрэгтэй болох нь””

Одоогоор та аль сэтгэлгээний ангилалд хамрагдаж байгаагаас үл шалтгаалан, өөрчлөлт хийх, хөгжингүй оюун санааг хөгжүүлэх боломж хүн бүрт бий гэдгийг санах хэрэгтэй.

Ямар ч хэрэгцээгүй нэгэн байхаа боль

Зарим үед бид өөрсдийгөө ямар ч хэрэгцээгүй, ашиг тусгүй, бүтэлгүй нэгэн мэтээр мэдэрдэг. Харин энэ үеийг шалгалт гэж үзвэл, тухайн мэдрэмжид хэрхэн хариу үзүүлэх чадвараас тань шалтгаалж дүн тавигдана.

Бидэнд түүнээс суралцаад цааш урагшлах, эсвэл түүнд чирэгдээд хойш уруудах 2 сонголт байна.

Үр ашиггүй мэт санагдах мэдрэмжээ ялж, давж гараагүй бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй байсан хүмүүсийн жишээ тоолж баршгүй олон: Уолт Дисней, “уран төсөөлөл, шинэлэг санаагүй” гэдэг шалтгаанаар Kansas City Star –аас халагдаж байсан; Опра Уинфриг Балтиморт радиогийн нэвтрүүлэгч байхад нь “ярьж буй түүхэндээ хэт их сэтгэл хөдлөл ашигладаг” гэсэн шалтгаанаар ажлаас нь халж байсан; Генри Форд, Ford компаниа байгуулж хэмжээлшгүй амжилтанд хүрэхээсээ өмнө 2 удаа компани байгуулаад дампууралд хүргэж байсан бол, нэрт найруулагч Cтивен Спилберг, Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино Урлагийн Сургуулиас хэд хэдэн удаа татгалзсан хариу авч байжээ.

Эдгээр хүмүүс нэгэн хэвийн сэтгэлгээтэй байсан бол ирээдүйн амьдрал нь ямар байх байсан талаар төсөөлөөд үз дээ. Тэд бүтэлгүйтэлд бууж өгч, итгэл найдвараа алдсан гутранги нэгэн болох байсан.

Харин хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс өөрсдийгөө ямар ч тусгүй, хэрэгцээгүй нэгэн мэтээр боддоггүй. Учир нь тэд амжилтанд хүрэхийн тулд хүчтэйхэн унаад, тэр дороо ойн босох хэрэгтэйг мэддэг.

Хүсэл тэмүүлэлтэй бай

Итгэл найдвараар дүүрэн хүмүүс хүсэл мөрөөдлийнхөө төлөө няцашгүй зүтгэдэг. Ямарваа нэгэн зүйл дээр танаас илүү авъяастай төрсөн хүмүүс заавал байдаг ч, хүсэл тэмүүлэл байгаа цагт хүрэх зам аяндаа тодордгийг сана.

Уоренн Баффетын зөвлөгөө: чин зүрхнийхээ хүсэл тэмүүллийг 5/25 –ийн техник ашиглан ол: хамгийн их санаа тавьдаг, чухал гэж үзсэн 25 зүйлээ жагсаан бич. Дараа нь ач холбогдол багатай 20 зүйлийг жагсаалтнаасаа хас. Үлдсэн 5 зүйл нь чиний үнэн хүсэл тэмүүлэл. Жагсаалтан дахь бусад бүх зүйлс бол зүгээр л хүсэл тэмүүллээс чинь сарниулагч.

Үйлдэл хий.

Хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс биднээс илүү зоригтой учраас айдсаа ялж чаддаг юм биш; харин тэд айдас түгшүүр бол сэтгэл хөдлөлийг cаажуулж, мэдээгүйжүүлдэг хор гэдгийг, тэрхүү хороос ангижруулах ерөндөг нь үйлдэл хийх явдал гэдгийг мэддэг.

Хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс итгэл найдвар дүүрэн байдаг, итгэл найдвар дүүрэн хүмүүс урагшлахаас илүү үнэ цэнтэй чухал цаг мөч үгүй гэдгийг мэддэг. Тэгвэл хүлээгээд байх шалтгаан бий гэж үү?

Тэгвэл дахиад 2 миль гүй

Итгэл найдвар дүүрэн хүмүүс хамгийн хүнд өдрүүдэд тууштай, няцашгүй хэвээр байдаг. Тэд дахиад хэдэн миль явах гэж өөрсдийгөө хүчилдэг.

Брюс Лигийн нэгэн шавь багштайгаа өдөр бүр 3 миль газар гүйдэг байжээ. Нэг өдөр 3 милийнхээ шугамд яг хүрэхийн алдад Брюс Ли шавьдаа: “Дахиад 2 миль газар гүйцгээе” гэж хэлж гэнэ. Шавь нь маш их ядарсан байдалтайгаар, “Дахиад 2 миль газар гүйвэл би үхэх болно” гэж гэнэ. Брюс Лигийн хариулт ямар байсан гээч? “Тэгвэл гүй.”

Шавь нь 5 миль зайгаа гүйцээгээд ирэхдээ маш их ууртай байв. Ядарч туйлдан, уурлаж уцаарласан тэрээр Брюс Ли дээр очиж, яагаад гэдэг асуултынхаа хариуг авахыг хүсэв. Брюс Ли ингэж хариулж гэнэ: “Хэрэв чи 5 миль зайг туулахгүйгээр шантарсан бол, үхсэн нь дээр байсан юм. Бие болон сэтгэл зүйнхээ аль ч хүрээнд чадах чадахгүй гэж хязгаар тогтоогоод байх юм бол, энэ нь үлдсэн амьдалд чинь бүхэлд нь сөргөөр нөлөөлөх аюултай. Ажил, зан суртахуун гээд л, хүн байхад чинь бүхэлдээ нөлөөлнө. Түүнд хүрч нөлөөлж чадахгүй хил хязгаар гэж үгүй. Өндөрлөг газар дайралдвал өнөд байгаа газартаа зогсоод байж болохгүй; түүнийг давж, ардаа үлдээх хэрэгтэй. Саад бэрхшээл чамайг алж чадахаар бол ална. Гэхдээ эр хүн өөрийн түвшингээ ямагт ахиулж байх учиртай. ”

Хэрэв өдөр бүр бага багаар ч атугай сайжрахгүй байгаа бол, бага багаар улам муудан доройтож байна гэсэн үг – ийм амьдрал үнэ цэнтэй гэж үү?

Үр дүнг хүлээ

Хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс цаг хугацаа улирахад олон олон бүтэлгүйтэлтэй таарна гэдгээ мэддэг. Гэвч, хүссэн үр дүнгээ хүлээхийг нь зогсоохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үр дүн хүлээснээр, хүрэх газраа тод харж байснаараа та урам зоригоор тэтгэгдэж, итгэл найдвараар тэжээгдэж байх болно. Эцэст нь хэлэхэд, өөрийгөө амжилтанд хүрнэ гэж бодохгүй байгаа бол, саад бэрхшээлтэй тэмцэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юмуу.

Хүссэнээр чинь болоогүй бол гомдоллох хэрэггүй

Гомдоллох нь нэгэн хэвийн сэтгэлгээтэй хүнд илэрдэг хамгийн нийтлэг шинж тэмдэг. Хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс бүх зүйлээс боломжийг эрж хайж байдаг тул, гомдоллож, шалтаг тоочих зав гардаггүй.

Дүгнэлт

Аливаа жижиг асуудалд ухамсартай хандвал, өдөр бүрийг өөрийгөө сайжруулах боломж болгон ашиглаж болно.

Эх үүсвэр:

http://www.businessinsider.com/why-attitude-is-more-important-than-iq-2015-9?utm_content=buffer42ab7&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45