“Зан төлөвт суурилсан ярилцлагын техник”-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2015, 6 сарын 5. 18:370

Мэргэжил нэгт нөхөддөө зориулан хүний нөөцүүдэд нэн хэрэгцээтэй байгаа сургалтыг тогтмол үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Энэхүү сургалтууд маань мэдлэгээ хуваалцах боломжийг олгож, ажил хэргийн зорилгоор холбох, танилцуулах, хамтдаа асуудлаа шийдвэрлэж арга замаа хайж олох зорилготой юм.

Энэ удаагийн сургалтын:

Сургагч багш:  Г.Өлзийбуян /Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн менежментийн зөвлөх/

Сургалтын сэдэв: “Зан төлөвт суурилсан ярилцлагын техник”

Сургалтын ерөнхий агуулга:

  • Бүрдүүлэлт сонгон шалгаруулалттай холбоотой зөвлөмжүүд:

Байгууллага үр ашигтай, амжилттай ажиллах хамгийн чухал суурь бол тухайн ажлын байранд тохирсон, шаардлага бүрэн хангахуйц зөв ажилтнаа сонгон шалгаруулах юм. Бүрдүүлэлт сонгон шалгаруулалтанд ажилтануудыг татан оролцуулах ямар хөтөлбөр ашиглах талаар сонирхолтой зөвөлгөөг өгсөн юм.

  • Ур чадварыг зан төлөвөөр тодорхойлох нь:

Өндөр гүйцэтгэлийг шаардахын тулд тухайн хүнээс юу шаарддаг вэ? Ур чадварыг зан төлөвөөр хэрхэн тодорхойлох гэж юу вэ? Ажлын гүйцэтгэлд нөлөөтэй зан төлөвүүдээр ур чадварыг тодорхойлохдоо ямар арга ашиглах вэ? Өндөр гүйцэтгэлтэй ажилтан ямар зан төлөвтэй байдэг вэ? гэм мэт маш олон асуултандаа хариулт авсан юм.

  • Зан төлөвд суурилсан ярилцлага:

Гол зарчим: “Өнгөрсөнд гарсан зан төлөв мөн ирээдүйд гарна”

Онцлог бол: хүний өнгөрсөн үеийн туршлага, үйлдэл, зан байдал дээр тулгуурлан ирээдүйд хэрхэн хандахыг олж мэдэх юм.

  • Ур чадварууд, тэдгээрийг үнэлэх асуултууд: гэх мэт агуулгын хүрээнд 02:30 минутын сургалтыг орлоо.

Ирэх даваа гараг буюу энэ сарын 8-нд 10 цагаас ажил горилогчдод зориулсан "CANDIDATE" сургалт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28