Т.Ганди: Алдарт эхийн I одонтой эхчүүдэд сая төгрөг өгнө
2012, 4 сарын 12. 9:000

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодруулллаа. -Засгийн газрын хуралдаанаар эхийн одонгийн мөнгөний нэмэгдлийн асуудлыг хэлэлцлээ. Ямар шийдвэр гарсан бэ? -Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар эхийн I, II одонтой ээжүүдэд 100 мянга, хоёр зуун мянган төгрөг олгож байгаа. Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн хуулиар эхийн I одонтой эхчүүдэд таван зуу, II одонтой эхчүүдэд нэг сая, гурав дахь хүүхдээ төрүүлж, өсгөж байгаа эхчүүдэд гурван зуун мянган төгрөг олгохоор болж байгаа юм. Энэ нь алдарт эхийн одонтой буюу олон хүүхэдтэй ээж нарыг дэмжих бодлогыг судлахад хүн амаа дэмжих бодлого хангалтгүй байгаа нь харагдсан. Тиймээс БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1990 онд гарч байсан зарлиг болон урьд өмнө хэрэглэж байсан хууль эрх зүйн актиуд, шийдвэрүүдийн нөлөөллийг өнөөдрийн гаргаж байгаа бодлогын нөлөөллийг харьцуулан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд гурав дахь хүүхэд буюу нөхөн үржихүйн нэмэгдэж байгаа хүүхдийн төвшинд дэмжих бодлого баримтлахгүй бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд, үзэл баримтлалын хүрээнд Засгийн газар болгон дэмжиж явахгүй бол хүн амын өсөлтийн хурд хүссэн төвшинд хүрэхгүй байна. -Жилд нэг удаа л 300 мянган төгрөг олгох юм уу? -Тийм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35