Стратеги боловсруулах 5 алхам
2014, 4 сарын 13. 22:430

мар ч зүйлд төлөвлөгөөгүйгээр хүрэхэд хэцүү байдаг. Та хөл бөмбөгийн баг удирдаж, талархлын баярын зоог бэлтгэх эсвэл жижиг бизнес эрхлэх аль нь ч бай стратеги төлөвлөгөө таньд хэрэгтэй.

Стратеги төлөвлөгөөнд жижиг бизнесийнхээ хийдэг бүх зүйлсийг багтааж болох бөгөөд сайн хийдэг зүйлийнхээ талаар нарийвчилж болно. Түүнчлэн стратеги төлөвлөгөө нь бизнесийн удирдагчдад хүмүүн капитал, мөнгө алинд нь цаг зарцуулах вэ гэдгийг тодорхойлоход тусалдаг.

Гэхдээ жижиг бизнесүүд стратеги төлөвлөгөөг хэрхэн ашиглах вэ? Энэ сэдэвтэй холбоотой олон зуун ном байдаг. Бид тэдгээр номнуудын ихэнхийг уншсан. Стратеги төлөвлөгөө боловсруулах нь хүнд хэцүү процесс мэт харагддаг боловч задалж чадвал хийхэд амархан. Үүнд дараах 5 алхам бий:

1.Та хаана байхаа тодорхойл. Энэ бол харагдаж байгаагаасаа хэцүү. Зарим хүмүүс өөрсдийгөө бусдад хэрхэн харагдаж байгааг тодорхойлохгүйгээр өөрсдийгөө хэрхэн харахыг хүсч байна түүгээрээ хардаг. Маш олон жижиг бизнесүүд ч бас энэ хандлагыг ашигладаг. Танай бизнес хаана байхыг харуулах тодорхой дүр зургийг тодорхойлохын тулд зах зээл, өрсөлдөөнт орчин болон танай байгууллагын өрсөлдөх чадвар (танай бодит өрсөлдөх чадвар)-ын талаар тодорхой ойлголт өгөх гадаад болон дотоод аудит хийлгэ. 

2. Юу хамгийн чухал вэ гэдгийг тодорхойл . Цаг хугацааны явцад байгууллагаа хаана байлгахыг хүсч байна, түүнд анхаарал хандуул. Энэ нь урт хугацааны чиглэлийг тодорхойлж, эрхэм зорилго (зах зээл, харилцагчид, бүтээгдэхүүн гэх мэт.) алсын харааг (танай байгууллагын ирээдүй ямар байх хэрэгтэй эсвэл байж чадах вэ гэдгийг тодорхойлох төсөөлөл) тодорхойлдог. Энэ шинжилгээнээс харвал байгууллагыг бүхэлд нь сайн байлгах, менежментийн баг бүрэн бөгөөд яаралтай анхаарч байх шаардлагатай нэн тэргүүний асуудлуудыг тодорхойлох боломжтой. Стратеги төлөвлөгөө нь эдгээр асуудлуудад анхаарч байвал зохино. 

3. Та юунд хүрэх ёстойгоо тодорхойл. Танай байгууллага юунд хүрэх ёстой вэ түүнд хамаарагдах нэн тэргүүний асуудлуудыг нарийн тодорхойлсон хүлээгдэж буюу зорилтуудыг тодорхойл.

4. Хэн хариуцахыг тодорхойл. Энэ бол хаана хүрэхийг хүсч байна, түүндээ хэрхэн хүрэх вэ гэсэн үг. Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв нь нэн тэргүүний асуудлууд болон тодорхойлсон зорилтонд хүрэх цаг хугацаа, хүмүүн капитал, мөнгөө үр дүнтэй зарцуулах бүх алхмууд гэсэн үг.

5. Хяна, хяна, хяна. Энэ ингээд дуусчихгүй шүү. Хэзээ ч дуусахгүй. Төлөвлөгөө боловсруулсны дагуу хэрэгжиж байгаа эсэхийг бататгахын тулд процессийг албан ёсоор хянах тогтмол төлөвлөгөө гаргаж, шаардлагатай бол сайжруул. Бид дор хаяж, улиралд нэг удаа хянахыг зөвлөж байна. Стратеги төлөвлөгөө гэдэг бол гайхалтай зүйл. Танай жижиг бизнесийг хэзээ ч боломжтой гэж бодож байгаагүй газарт тань хүргэхэд тусалдаг. Хэрэв та хараахан үүнийг гаргаж амжаагүй бол стратеги төлөвлөгөө боловсруулах цаг гарга. Энэ нь танай жижиг бизнесийг “замд” нь оруулж, ирээдүйдээ анхаарахад тусална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02