Үндсэн хувилбар
75773380
,
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо Гэгээнтэн цогцолбор, Фидес тауэр, 11-р давхар

Бидний тухай

ЗАМайн Сервисиз ХХК нь Марубени Корпораци болон Таван Богд Группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны 3-р сард Хитачи Констракшн Машинери корпорацийн Монгол дахь албан ёсны дистрьбютер компани болон ажиллаж эхэлсэн. Марубени корпораци нь дэлхийн хэмжээний томоохон хувийн компаниудын нэг бөгөөд уул уурхайн,эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Таван Богд групп нь 1995 онд байгуулагдсанаасаа хойш монголын тэргүүлэгч компаниудын нэг болсон бөгөөд одооогийн байдлаар 12 салбар компанитайгаар аялал жуучлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө, банк гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чадсан билээ. Бид Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон уул уурхайн салбарт та бүхэнтэй хамтран ажиллаж Хитачи брэндийн тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг зах зээлд нийлүүлж, гадаад дотоодын мэргэжилтэнгүүдээс бүрдсэн хамт олноор засвар үйлчилгээг цогц утгаар нь хүргэхэд ямагт бэлэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Ажлын байрны зарууд

  1. СУРГАЛТЫН ЗААВАРЛАГЧ /засварын/7 сарын 16. 14:35
  2. Цахилгаанчин7 сарын 16. 14:34
  3. Засварын механик / туршлагатай/7 сарын 16. 14:34
  4. Нягтлан бодогч /Үндсэн хөрөнгө, бараа материалын/7 сарын 16. 11:30

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© ЗАМайн Сервисиз ХХК. 2010-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.