Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хасбанк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Салбар тооцооны төвийн өндөр дүнтэй болон Байгууллагын банкны зээл, түүнтэй адилтгах активийн хүсэлтийг хүлээн авч хянах, эрсдлийг үнэлэх, эрсдлийн дүгнэлт гаргах, анхаарал татсан зээлийг эрт илрүүлэх, анхаарал татсан болон чанаргүй зээлд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэхэд бизнесийн нэгжтэй хамтран ажиллах. 

ЗАГВАР ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Зах зээлийн эрсдэл, зээлийн багцын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих; Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэм хэмжээг тодорхойлох, холбогдох шинжилгээ хийх; Эрсдэлийг үнэлэх загвар, аргачлалыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, баримтжуулах; Өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /PREMIUM САЛБАР/

Лизингийн газрын үнэ цэнтэй харилцагчдад санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, тэдгээрээс эх үүсвэр татах, салбарын харилцах, хадгаламжийн төлөвлөгөөг хангах, биелүүлэх;

ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ /VIP САЛБАР/

Харилцагчийн Зээл болон Лизингийн хүсэлтэд санал тооцоолол боловсруулан холбогдох хороогоор шийдвэрлүүлэх;

ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН /АВТОМАШИНЫ ЛИЗИНГИЙН ТӨВ/

Бэлтгэн нийлүүлэгч дээр байрлах Лизингийн салбарт ажиллах  Шинэ суудлын машин болон хүнд даацын машин механизмын лизинг, дугаартай автомашин худалдаж авах зээл болон орон сууцны зээлийг олгох, төлүүлэх ажлыг хариуцан хийж гүйцэтгэх  

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Байгууллагын эрхэм зорилго, зорилтод хүрэхэд хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж бүрдүүлэх, сонгон шалгаруулах, хүний нөөцийн удирдлагыг  хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагын соёлыг түгээх, бэхжүүлэхтэй холбоотой арга хэмжээ зохион байгуулах, холбогдох ажилтнуудыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах.

СИСТЕМИЙН МЭРГЭЖИЛТЭН /ТЕСТЕР/

Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамж дээр хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулалт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарын өндөр түвшинд шалгаж баталгаажуулах. Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ХӨРГӨЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

Банкны Дата төвүүдийн цахилгаан болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах.  Банкны Төв байр, Салбар Тооцооны төвүүдийн серверийн өрөөний хөргөлтийн тоног төхөөрөмж, цахилгаан үүсгүүрүүдийн хэвийн ажилгааг хангаж ажиллах. Салбар тооцооны төвийн цахилгааны гэмтэл саатлын үед цахилгаан үүсгүүрээр хангаж ажиллах. Тендерт зарлагдсан тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт шаардлагыг гаргаж өгч түүнд хяналт тавих. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Олон улсын төслийн удирдлагын аргачлалд нийцүүлэн төслийн удирдлагын процессыг шинэчилж сайжруулах, мэдээллийн технологийн төслүүдийн хувьд төслийн удирдлагаар хангах болон төслийн удирдлагын бодлого журмын хэрэгжилтийг хянах, дэмжлэг үзүүлэх. Төслийн удирдлагын аргачлалын дагуу хариуцсан төслийг удирдах, төслийг удирдахтай холбоотой үүргүүдийг гүйцэтгэх; Төслийг хэрэгжүүлж буй процессуудад анализ хийж сайжруулалтуудыг олон улсын аргачлалд нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой үүргүүдийг гүйцэтгэх; Төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах; Төслүүдийн явцын мэдээллүүдийг цуглуулж, нэгтгэж тайлагнах, PMIS бүрдүүлэх;  Төслийн удирдлагын сургалт явуулах;

БАРИЛГЫН ШИНЖЭЭЧ

Шинэ болон баригдаж буй барилга байгууламж болон их засварын ажлын техникийн бичиг баримт, төсөвт өртөг, зураг төсөл, техникийн болон бусад бичиг баримтуудыг хянах, барилгын гүйцэтгэл болон санхүүжилтийн бодит хэрэгцээг тодорхойлох, барилгын дүгнэлт гаргах; Зээл олгосны дараах хяналтыг хэрэгжүүлэх, барилгын явцын газар дээрх хяналт хийх; Барилгын зээлд тавигдах шаардлага, судалгаа, хяналт хийх журам заавар боловсруулахад бусад газар хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах,

АТМ-ЫН ИНЖЕНЕР

АТМ-ын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, өдөр тутмын засвар, үйлчилгээ болон програм хангамжийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллах; УБ хотын АТМ-н өдөр тутмын засвар үйлчилгээг чанартай, цаг хугацаанд нь хийх гүйцэтгэх; ОН хотын АТМ-н өдөр тутмын засвар үйлчилгээнд зайнаас зааварчилгаа өгөх; АТМ-н байршил солих, зөөх үйл ажиллагааг хариуцах; АТМ-н программ хангамжыг сайжруулахад чиглэсэн судалгаа хийх, гарын бэлтгэх, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх

ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ

Техникийн бичиг баримт боловсруулах, батлагдсан бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан програм хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах

ТУЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН

Банкны ТУЗ-ийн портал дээр шаардлага хангасан мэдээллийг цаг тухай бүрт байрлуулж мэдээллээр хангах ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах, хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Банк, түүний нэгдлийн санхүү, татварын тайлан, тодруулгыг холбогдох хууль, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС), Монголбанкнаас баталсан журам, зааварт нийцүүлэн цаг хугацаанд нь үнэн зөв, материаллаг алдаагүй бэлтгэх.  Хөндлөнгийн аудит, зохицуулагч байгууллагаас хийх шалгалттай холбоотой тайлан, мэдээлэл бэлтгэх, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Санхүүгийн тайлан, татварын тайлангийн үнэн зөв байдлыг хангуулах, санхүүгийн бүртгэл, татварын бүртгэлийн давхар хяналтыг хэрэгжүүлэх 

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Банкны брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд таниулах, худалдан авах сэдлийг төрүүлэх зорилгоор сурталчилгаа, идэвхжүүлэлтийг хийх, зорилтот харилцагчдад зөв сувгаар, оновчтой хүргэх.

БАНКИР

Салбар, тооцооны төвийн одоогийн болон шинээр татах зорилтот иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хариуцаж, харилцагчийн үндсэн банк болохын төлөө ажиллах Банкны цогц үйлчилгээг холбогдох хууль дүрэм, бодлого журам, заавар, стандарт, нөхцөлийн дагуу харилцагчид үзүүлэх;

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /ТЕЛЛЕР/

Харилцагчийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу санал болгох, хүргэх, борлуулах, харилцагч төвтэй банк болохын төлөө ажиллах.

АРХИВЫН АЖИЛТАН

Төв Алба, салбар нэгжүүдээс хадгаламжийн нэгжийг Архивын зааврын дагуу татан авч, сан хөмрөг бүрдүүлэх, зориулалтын дагуу хадгалах Хадгаламжийн нэгжийг эмхлэн цэгцэлж, тоо бүртгэл хийх, данс бүртгэл хөтлөх Архивын байрны өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, архиваас баримт түр олгох, түүний ашиглалтанд хяналт тавих Салбар нэгжийн архивын ажилд хяналт тавих, мэргэжил арга зүйн туслалцаа, заавар, зөвлөгөө үзүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар, СБД, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.