Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хасбанк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ

Техникийн бичиг баримт боловсруулах, батлагдсан бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан програм хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Олон улсын төслийн удирдлагын аргачлалд нийцүүлэн төслийн удирдлагын процессыг шинэчилж сайжруулах, мэдээллийн технологийн төслүүдийн хувьд төслийн удирдлагаар хангах болон төслийн удирдлагын бодлого журмын хэрэгжилтийг хянах, дэмжлэг үзүүлэх. Төслийн удирдлагын аргачлалын дагуу хариуцсан төслийг удирдах, төслийг удирдахтай холбоотой үүргүүдийг гүйцэтгэх; Төслийг хэрэгжүүлж буй процессуудад анализ хийж сайжруулалтуудыг олон улсын аргачлалд нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой үүргүүдийг гүйцэтгэх; Төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах; Төслүүдийн явцын мэдээллүүдийг цуглуулж, нэгтгэж тайлагнах, PMIS бүрдүүлэх;  Төслийн удирдлагын сургалт явуулах;

СИСТЕМИЙН МЭРГЭЖИЛТЭН /ТЕСТЕР/

Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамж дээр хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулалт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарын өндөр түвшинд шалгаж баталгаажуулах. Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана.

БАНКИР

Салбар, тооцооны төвийн одоогийн болон шинээр татах зорилтот иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хариуцаж, харилцагчийн үндсэн банк болохын төлөө ажиллах Банкны цогц үйлчилгээг холбогдох хууль дүрэм, бодлого журам, заавар, стандарт, нөхцөлийн дагуу харилцагчид үзүүлэх;

ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН /PREMIUM САЛБАР/

Лизингийн газрын үнэ цэнтэй харилцагчдад санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, тэдгээрээс эх үүсвэр татах, салбарын харилцах, хадгаламжийн төлөвлөгөөг хангах, биелүүлэх;

САЛБАРЫН ЖОЛООЧ

Банкны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад автомашинаар үйлчлэх Автомашины эд анги сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үечилсэн засвар, үйлчилгээг тогтмол хийлгэх; Явсан зам км-ын зарцуулсан шатахуун ба тос материалын тооцоог өдөр бүр хөтлөх Автомашиныг цэвэр цэмцгэр байлгах, автомашины цэвэрлэгээг тогтмол хийх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /ТЕЛЛЕР/

Харилцагчийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу санал болгох, хүргэх, борлуулах, харилцагч төвтэй банк болохын төлөө ажиллах

АУДИТОР

Аудитыг батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу өөрт хуваарилагдах хэсгийг хугацааны болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, баримтжуулах, нэгж аудитын бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулан, шинжилгээ хийн боловсруулах, ажлын баримт бүрэн бүрдүүлэх, ажлын баримтыг баталгаажуулах; Аудитын тайлагналын үе шатанд оролцон өөрийн хариуцсан хэсэгт хамаарах зөвлөмж, тайлангийн хэсгийг бичих; Аудитаар илэрсэн асуудал бүрд эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааг сайжруулах санал, зөвлөмжийг өөрийн хариуцсан хэсэгт бичиж холбогдох удирдлага танилцуулах

РЕСЕПШН

Оффист ирсэн зочдыг угтаж авах, чиглүүлэх, мэдээллээр хангах, хэрэгцээт зүйлсээр хангах; /кофе, цай, бичгийн хэрэгсэл/

АРХИВЫН АЖИЛТАН

Төв Алба, салбар нэгжүүдээс хадгаламжийн нэгжийг Архивын зааврын дагуу татан авч, сан хөмрөг бүрдүүлэх, зориулалтын дагуу хадгалах Хадгаламжийн нэгжийг эмхлэн цэгцэлж, тоо бүртгэл хийх, данс бүртгэл хөтлөх Архивын байрны өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, архиваас баримт түр олгох, түүний ашиглалтанд хяналт тавих Салбар нэгжийн архивын ажилд хяналт тавих, мэргэжил арга зүйн туслалцаа, заавар, зөвлөгөө үзүүлэх

СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР

Идэвхжүүлэлт, брэндингийн компанит ажлуудыг хэрэгжүүлэх; Контент хөгжүүлэх; Сошиал, вэб сувгуудыг удирдах.

ЗАГВАР ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Зах зээлийн эрсдэл, зээлийн багцын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих; Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэм хэмжээг тодорхойлох, холбогдох шинжилгээ хийх; Эрсдэлийг үнэлэх загвар, аргачлалыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, баримтжуулах; Өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх

АТМ-ЫН ИНЖЕНЕР

АТМ-ын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, өдөр тутмын засвар, үйлчилгээ болон програм хангамжийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллах; УБ хотын АТМ-н өдөр тутмын засвар үйлчилгээг чанартай, цаг хугацаанд нь хийх гүйцэтгэх; ОН хотын АТМ-н өдөр тутмын засвар үйлчилгээнд зайнаас зааварчилгаа өгөх; АТМ-н байршил солих, зөөх үйл ажиллагааг хариуцах; АТМ-н программ хангамжыг сайжруулахад чиглэсэн судалгаа хийх, гарын бэлтгэх, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх

ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВЛӨХ /ОПЕРАТОР/

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч болон иргэдэд үнэн зөв шуурхай мэдээлэх, тэднийг өөрсдийн хүсэлт зорилгод нийцсэн үйлчилгээг авахад туслах, харилцагчийн санал хүсэлтийг дамжуулах замаар харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх 

ТУЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН

Банкны ТУЗ-ийн портал дээр шаардлага хангасан мэдээллийг цаг тухай бүрт байрлуулж мэдээллээр хангах ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах, хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /PREMIUM САЛБАР/

Харилцагчийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу санал болгох, хүргэх, борлуулах, харилцагч төвтэй банк болохын төлөө ажиллах

ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ /VIP САЛБАР/

​​​​​​​​Харилцагчийн Зээл болон Лизингийн хүсэлтэд санал тооцоолол боловсруулан холбогдох хороогоор шийдвэрл​​үүлэх;​​

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар, СБД, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв Байр, ШХ 20A, 72

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.