Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бидний тухай

АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь Катерпиллар корпорацийн Монгол дахь албан ёсны дилер юм.1996 онд байгуулагдсанаасаа хойш "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь Монголын уул уурхай, эрчим хүч, барилга, зам барилга, дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, шинэ техник тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсээр ирлээ.Нэмж хэлэхэд бид уул уурхай, байгалийн хий, газрын тос, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарт өргөн хэрэглэгддэг хийн компрессорын үйлдвэрлэгч Sullair, барилгын тоног төхөөрөмж ба цахилгаан үүсгүүрийн Multiquip, Miller брендын гагнуурын аппарат, Godwin Pump усны насос, Genie өргөгч төхөөрөмж, Allmаnd brothers-ын шөнийн зөөврийн гэрэл ба өрмийн машин, SEM брендийн дугуйт ачигч, Thawzall хөрс халаагч болон бусад олон тоног төхөөрөмжүүдийг Монголд нийлүүлж, эдгээр компаниудын албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч AGCO компани болон уул уурхайн техник тоноглолын Ground Force компаниуудын албан ёсны дилер боллоо.Мөн бид хүнд даацын дугуйн дэлхийд алдартай Michellin, автомашин үйлдвэрлэлийн Ford Motors, Английн Land Rover компаниудын Монгол дахь албан ёсны дилер юм. "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь олон улсын хүрээнд Катерпилларын Шилдэг Дилер болж чадсанаар “Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл болон Монгол” дахь Катерпилларын бүс нутгийн хэмжээнд Тэргүүний дилерийн үзүүлэлтээрээ 6 дахь жилдээ манлайлж байна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс хамтран улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад 16рт шалгарсан. "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч бизнесийн туршлагатай тэргүүлэгч компани юм.Харилцагчдаа дээдлэн хэрэгцээт үйлчилгээг цаг тухайд хүргэдэг нь Вагнерын амжилтын гол түлхүүр юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш Монголын эдийн засгийн өсөлттэй хамт өргөжин хөгжсөөр ирсэн билээ. Бид өндөр чанар технологи бүхий өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ таньд тусгай бэлтгэгдсэн Худалдааны, Түрээсийн болон Бүтээгдэхүүн дэмжих гэх зэрэг салбар хэлтсүүдээр дамжуулан хүргэдэг.Манай компаний худалдааны төлөөлөгчид тоног төхөөрөмжтэй холбоотой таны хэрэгцээ болон бүтээгдэхүүний талаар заавар зөвөлгөө өгч, хэрэгцээндээ тохирох тоног төхөөрөмжийг зөв олж сонгоход тань туслах болно. Мөн таны санхүүгийн шийдэлд "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК –ны охин компани болох Вагнер Ази Лизинг ХХК дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн нүсэр том, олон төрлийн, хэцүү, ярвигтай түгээлтийн ба тээвэрлэлтийн системийг хариуцан ажилладаг Тээвэрлэлт ба гаалийн албатай.Өнөөдрийг хүртэл уул уурхай, газар шороо, барилга, эрчим хүч, зам засварт ашиглагдах экскаватор, хүнд даацын ачааны авто машин, дугуйт ачигч, дугуйт болон гинжит бульдозер, хөрс дагтаршуулагч, авто грейдер, замын индүү, сэрээт ачигч, хөдөлгүүр болон цахилгаан үүсгүүр, универсал ачигч зэрэг 1200 гаруй САТ-ын тоног төхөөрөмжүүдийг монголын 500 орчим аж ахуйн нэгж байгууллагуудад хүргээд байна.Бид уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн салбаруудын харилцагчиддаа дараах олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг санал болгодог.Caterpillar - Уул уурхай, газар шорооны ажил, эрчим хүч, төмөр зам, барилга ба зам байгуулалтын тоног төхөөрөмжүүдNC2] - A Navistar - Катерпилларын хүнд даацын ачааны машинуудSEM - Катерпилларын 100%–ийн хөрөнгө оруулалттай Хятадын SEM брэндийн дугуйт ачигч болох хөрс дагтаршуулагч тоног төхөөрөмжүүдGround Forces (GFM) - Олборлолтын туслах төхөөрөмж, ачааны автомашин, түлш, тос тээвэрлэгч, усны танк, материал хүргэгч ачааны машин гэх мэтAGCO - Challenger тариалангийн трактор, Комбайн, T&L усжуулалтын төхөөрөмж, Sunflower тариалангийн туслах төхөөрөмжБидний зорилго бол таны тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтанд хамгийн боломжит өртөгийг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх явдал юм. Манай компанийн мэргэшиж дадлагажсан Худалдааны төлөөлөгчдийн баг таны бизнест амжилт авчрахад юу хэрэгтэйг үзүүлэн таниулж, зөвлөх маягаар хамгийн оновчтой шийдэлийг санал болгох болно. 

Ажлын байрны зарууд

  1. Parts Admin Officer/Document writer (Temporary)8 сарын 16. 13:34
  2. Parts Analyst8 сарын 15. 14:27
  3. Warehouse Manager8 сарын 14. 15:15
  4. CHEMIST8 сарын 12. 11:05
  5. CRC Coordinator8 сарын 10. 17:34

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Вагнер Ази Групп Компани. 1996-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.