Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ус Оюу ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих үед буюу манай улсын үйлдвэрлэлийн цар хүрээ хомсхон, гадаад дотоодын хөрөнгө орулалт бага үед “Ус-Оюу” ХХК хувийн хэвшилийн анхдагч компаниуды нэг болж усны өрөмдлөг, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Зах зээлийн тэрхүү шилжилтийн эхэн үед хувийн хэвшилийн компаниуд үүсэн байгуулагдаад удаагүй, улс орны төсөв санхүүжилт хязгарлагдмал байхад анхдагчийн уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлээр барилга хот байгуулалтын яам болон усны хэрэг эрхлэх газрын ажил мэргэжилийн тусгай зөвшөөрлийг авч тухайн үеийн ус суваг болон засаг захиргааны газрын өндөр шаардлагыг ханган үйл ажиллагаагаа тогтмолжууулж, компаний эргэлтийн хөрөнгө бий болгосноор техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж чадсан.

Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн цэвэр, бохир усан хангамж, дулаан, агааржуулалтын системийн угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажлын хүрээгээ тэлсэн нь манай компаний бизнесийн дараагийн шат болсон.

Ийнхүү 2000 оноос эхлэн Монгол улсын зах зээлийн эргэлт сайжирч, хэвийн хэвшлийн байгууллага, компаниуд бизнесийн бүх салбарт нэгдэн монгол улсын дэд бүтэц болох цахилгаан, зам, барилгийн салбарт гадаад дотоодын хөнгөлттэй зээлийн хэмжээ ихсэхийн хэрээр “Ус-Оюу” ХХК-ийн ашиглаж буй материал, техник хэрэгсэлийг нэмэгдүүлж, Монгол улсад хэрэгжсэн томоохон төсөл тендерийн ажлыг хэрэгжүүлэхэд оролцож мэдлэг дадлага, туршлага хуримтлуулсан билээ.

Ус-Оюу ХХК нь одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 500 гаруй цооног өрөмдөж, цэвэр бохир усны хангамж, дулаан, агаар сэлгэлтийн системийн угсралтын ажлыг гүйцэтгэж европ болон азийн орнуудын хэд хэдэн шилдэг бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Манай хамт олон ундны усны зориулалттай хуванцар хоолойг анх удаа импортоор оруулж ирэн гүний худгийн яндан шүүрэнд ашигласнаар нэгэн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж чадсан. Мөн ундны усны стандартанд нийцсэн РР хавтан оруулж ирэн ундны усны нөөцийн савыг захиалагчийн хүсэлтийн дагуу хийж эхэлснээс хойш 6 жилийн нүүр үзэж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1993

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, БГД ажилчны 44, Ус Оюу ХХК

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.