Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Юнисервис Солюшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Юнисервис Солюшн" ХХК нь анх "Оффиснэт" ХХК нэртэйгээр 2005 оноос "М-Си-Эс Групп"-ын охин компаниудын оффисын дотор болон гадна тохижилт, бичиг хэргийн хангамж, оффисын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан нэг стандарттай болгон нийт ажилтнуудын тав тухыг ханганцэвэр тохилог орчинд ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан.

Одоогийн байдлаар 750 гаруй чадварлаг, мэргэшсэн баг бүхий ажилтнуудтай, хэрэглэгч бүрийн сэтгэлд бүрэн нийцэж чадсан энэ салбарынхаа тэргүүлэгч компани болтлоо өргөжин тэлж байна.

"Юнисервис Солюшн" ХХК нь Монгол улсын катеринг үйлчилгээний анхдагч байгууллагуудын нэг бөгөөд цаашид ч Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч компани байж, улс эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Улаанбаатар хотод "М-Си-Эс Групп"-ын "СББ Трейд" ХХК, "СББ-УБ" үйлдвэр, "Анун" ХХК, "Анунгоо" ХХК, М-Си-Эс Плаза, "М-Си-Эс Кока-Кола" үйлдвэр, "М-Си-Эс Эй-Пи-Би" үйлдвэр, "Сэнтрал Тауэр" оффист байрлах байгууллагууд зэрэг нийтдээ 60 компаниудад оффисын дотор болон гадна тохижилт, хангамж, катеринг үйлчилгээг хариуцан ажиллагсдын ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэн, амт чанартай, эрүүл илчлэг сайтай өдрийн хоолоор үйлчилж байна.

Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:

  • Оффисын цэвэрлэгээ үйлчилгээ
  • Бичиг хэрэг болон бусад хэрэгцээт материалын хангалт
  • Тохижилт
  • Ажиллагсадын нийтийн хоол
  • Айл гэрийн болон оффисын цэвэрлэгээ
  • Хивс, хивсэнцэр угаалга
  • Тохижилт, аж ахуйн засвар үйлчилгээ
  • Катеринг, Нийтийн хоол

Бид зөвхөн "М-Си-Эс Групп"-ын охин компаниуд төдийгүй гадны томоохон байгууллагуудад дээд зэрэглэлийн стандартад нийцсэн цогц үйлчилгээгээ "Дэлхийн банк", "Канадын элчин сайдын яам", "Шангрила-УБ" , "Азийн хөгжлийн банк" , "Мицубиши" , "Сэнтрал Тауэр" гэх мэт компаниудад чанарын өндөр түвшинд хүргэж байна.

"Бизнесийг ТА, үйлчилгээг БИД" уриан дор харилцагчийнхаа найдвартай ар тал байж аливаа асуудалд цаг, хүч зарахгүйгээр үндсэн бизнестээ бүхий л анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлж ажилладагаараа бахархдаг.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    1300

М-Си-Эс Групп-н салбар компаниуд

  • М-Си-Эс Групп
  • Юнисервис Солюшн ХХК
  • Юнител Групп
  • М-Си-Эс Интернэйшнл ХХК
  • Мэтагро ХХК
  • Вэлл Бий ХХК
  • М-Си-Эс Кока-Кола ХХК
  • Скай Резорт ХХК
  • Тотал дистрибюшин ХХК
  • М-Си-Эс Проперти ХХК
  • ДДэшТВ
  • Анунгоо ХХК
  • М-Армор ХХК
  • М-Си-Эс Эстэйтс ХХК
  • Эрчим Сүлжээ ХХК
  • ТекПак Групп ХХК
  • Интермед эмнэлэг

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Цогтцэций

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.