Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, 14220, Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж-9, (Чех элчин сайдын яам), Скай Плаза Бизнес төв, Д корпус, #401 тоот, ЮНИГАЗ ХХК Tell: +976-75757755 (429) E-mail: hr@unigas.mn

Бидний тухай

“ЮниГаз” ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийг тээврийн хэрэгсэл, үйлдвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарт нэвтрүүлэх, шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор зарласан хийн түлш импортлон, борлуулагч байгууллагыг шалгаруулах нээлттэй тендерт шалгарч 2005 оноос эхлэн зах зээлд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, зах зээлд хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 2015 онд агуулахын өргөтгөл хийж Монгол улсын нэг сарын хийн түлшний хэрэглээг хангах хүчин чадал бүхий 1000 тоннын багтаамжтай хий цэнэглэх станцыг барьж байгуулав. Монгол улсад хийн түлшийг айл өрх, авто машин, үйлдвэрлэл, уул уурхай, дулаан хангамж, барилга байгууламж, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбарт өргөнөөр ашигладаг бөгөөд ЮниГаз ХХК нь айл өрх, байгууллага, автомашинд зориулсан гурван үндсэн чиглэлээр үйлчилгээгээ үзүүлж байна. Бид нийтийн хоолны салбарт хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг хэвшил болгох зорилгоор байгууллагын гал тогоо, ресторан, зочид буудал зэрэг 400 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад олон улсын стандарт бүхий хийн хангамжийн угсралт холболтыг хийж, чанартай хийн түлшээр тогтмол ханган нийлүүлж байна. ЮниГаз ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 5 алба, 170 гаруй ажиллагсадтай залуу хамт олон бөгөөд ихийг хийж бүтээхийн төлөө нэгэн зүгт тэмүүлэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Шингэрүүлсэн нефтийн хийн импорт, борлуулалт
  • Шингэрүүлсэн нефтийн хийн хүргэлт, нийлүүлэлт
  • Айл өрхөд зориулсан хийн хангамжийн шугам хоолойн угсралт
  • Нийтийн хоолны салбарт хийн хангамжийн шугам хоолойн угсралт
  • Барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хийн түлшний систем
  • Хийн хангамжийн зураг төсөл
  • Автомашин хийгээр цэнэглэх станц
  • Тээврийн хэрэгсэлд автогазын нэмэлт тоног төхөөрөмж суурилуулалт
  • Хийн түлшний бөөний борлуулалт
  • Хийн түлшит тоног төхөөрөмж худалдаа
  • Хийн түлшит тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ
  • Даралтат савтай харьцаж ажилдаг ажилтны ХАБЭА-ны сургалт

Бүтээгдэхүүн үйлчилгээ:

Юнигаз ХХК нь 2005 оноос эхлэн СИБУР Интернэшнл компанийн ЕВРО стандартын өндөр түвшний хийн түлшийг ОХУ-аас импортлон хэрэглэгчдэд тасралтгүй нийлүүлж тогтмол үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хийн түлшийг айл өрх, автомашин, үйлдвэрлэл, уул уурхай, дулаан хангамж, барилга байгууламж, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбарт өргөнөөр ашигладаг бөгөөд ЮниГаз ХХК нь айл өрх, байгууллага, автомашинд зориулсан гурван үндсэн чиглэлээр үйлчилгээгээ үзүүлж байна.
АЙЛ ӨРХӨД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ: ЮниГаз ХХК айл өрхийн зах зээлд Монгол гэр болон хувийн орон сууцанд зориулсан 2 төрлийн хийн хангамжийн багц бүтээгдэхүүнийг санал болгодог ба угсралт суурилуулалтын ажлыг мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрөлтэйгөөр аюулгүй ажиллагааг бүрэн ханган хийж гүйцэтгэж байна. Монгол гэрт хийн тоног төхөөрөмжийг суурилуулж халаалт болон гал тогооны хэрэглээг хийн түлшээр хангах боломжтой юм. Харин хувийн орон сууцанд хийн бойлер суурилуулснаар халуун ус, гал тогооны хэрэглээ цаашлаад халаалтын системийг ч нэгэн зэрэг цогцоор нь шийдэх багц бүтээгдэхүүнийг санал болгож байна.

БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ: Ресторан, нийтийн хоолны салбар
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон ресторан, зочид буудал, түргэн хоолны сүлжээ зэрэг 400 гаруй байгууллагад хийн шугам хоолойн угсралтын ажлыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэн хийн түлшээр тогтмол ханган ажиллаж байна. шугам хоолойн Хийж гүйцэтгэсэн угсралт болон тоног төхөөрөмжид 6 сар тутам техникийн үзлэг шалгалт хийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр ханган ажилладаг. Барилгын салбарТөвийн эрчим хүчнээс алслагдсан барилга байгууламжийн халаалт, халуун усны хэрэглээг хийн түлшээр цогцоор нь шийдэх хийн хангамжийн угсралтыг бид хийж гүйцэтгэнэ. Барилгын дээвэр засварын ажилд ашиглагдах хийн гагнуур, тасдагч зэрэг төхөөрөмжийн хийн түлшийг нийлүүлэхээс гадна шинээр баригдаж буй хотхонд хийн даралтат савыг суурилуулан айл өрхийг хийн нэгдсэн системд холбох ажлыг эхлүүлээд байна. Уул уурхайн салбар. Уул уурхайн салбарт хийн түлшийг уурхайн далд гүний халаалт, ашигт малтмалыг өндөр хэмд боловсруулах, дээж боловсруулах судалгааны лаборатори зэрэгт өргөн хэрэглэдэг бөгөөд тухайн тоног төхөөрөмж тус бүрт тохирсон чанартай түлшийг бид нийлүүлдэг. Уурхайн бүсэд хийгээр цэнэглэх цэгийг Германы FAS брэндийн тоног төхөөрөмжөөр барьж байгуулан шаардлагатай бол өөрийн мэргэшсэн ажиллах хүчнээр хангаж байна. Үйлдвэрлэлийн салбар Хөнгөн хүнсний үйлдвэр, мод боловсруулах, боловсруулсан бүтээгдэхүүн хатаах, шатаалтын зуух, дээж боловсруулах, төмөр хайлуулах, таслах зэрэг үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд хийн түлшийг өргөнөөр ашигладаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хийн түлшээр хангах инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг бид гүйцэтгэж, тасралтгүй хийн түлшээр ханган ажиллаж байна. Тээврийн салбар Бензин хөдөлгүүрт автомашин болон нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрт хийн түлшний нэмэлт төхөөрөмж суурилуулах үйлчилгээ үзүүлдэг. Тээврийн үйлчилгээ үзүүлэгч компани автомашинуудаа хийн хөдөлгүүрт шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх төдийгүй эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. 

АВТО МАШИН ХИЙГЭЭР ЦЭНЭГЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ: ЮниГаз компани байгаль орчинд ээлтэй Европ стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг өндөр чанарын хийн түлшийг ОХУ-аас импортлон Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Эрдэнэт хот болон Дархан-Уул аймгийн нийт 15 автомашин хийгээр цэнэглэх станцаараа дамжуулан хийн түлшит машин хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэж байна.

Хийн хөдөлгүүрт автомашины ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ: ЮниГаз ХХК нь Монголдоо анх удаа хийн түлшит автомашины засвар үйлчилгээний төвийг байгуулж, бензин хөдөлгүүрт автомашинд шингэрүүлсэн нефтийн хийн нэмэлт төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн. Засвар үйлчилгээний төв нь хийн түлшит автомашинд оношлогоо болон бүх төрлийн засвар үйлчилгээг түргэн шуурхай хийхээс гадна хийн түлшит автомашины “NGK”, “Hyundai MOBIS” брэндийн зориулалтын сэлбэг хэрэгслийг БНСАУ-аас импортлон борлуулж байна. ЮниГаз ХХК-ийн засвар үйлчилгээний төвийн механикчид нь БНСУ, Япон, ОХУ, Польш улсад хийн түлшит автомашинд нэмэлт төхөөрөмж суурилуулах болон оношлон засварлах чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, мэргэшсэн хамт олон юм.

ХИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА: ЮниГаз ХХК нь 2011 оноос Японы гэр ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, хийн түлшит бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч RINNAI брэндийн албан ёсны онцгой эрхт борлуулагч болсон бөгөөд Япон, Солонгос улсад зориулан үйлдвэрлэдэг хийн зуухнууд болон бусад бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Rinnai брэндийн бүтээгдэхүүний давуу тал нь тоног төхөөрөмж тус бүр дээр хий алдагдсан тохиолдолд автоматаар хаагддаг аюулгүйн төхөөрөмж суурилуулагдсан бөгөөд хийн хэрэглээний зарцуулалт багатай, эдэлгээний хугацаа урт сайн чанарын бүтээгдэхүүн юм. Rinnai брэнд нь борлуулж буй газрынхаа уур амьсгал, соёл ахуй болон орон сууцны онцлогт нь тохируулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас зах зээлд өндөр үнэлгээтэй байдаг ба хийн түлшит тоног төхөөрөмж нь дэлхийн 80 гаруй улс орнуудад борлуулагдаж байна.

 -ЭКО ХЭРЭГЛЭЭГ ТАНД-

 

 

 

© Юнигаз ХХК. 2004-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.