Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цэнтрум оффис, 3 давхар, 304 тоот

Бидний тухай

Эрхэм зорилго

Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулагч ҮНДЭСНИЙ КОМПАНИ байхад эрхэм зорилго чиглэгдэнэ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

ØЗам барилгын ажил гүйцэтгэх

ØГүүр, ус зайлуулах хоолойн барилга

ØЗам засвар арчлалт гүйцэтгэх

ØГадаад худалдаа

Бүс нутгийн хөгжлийг дэмжих, тээврийн зардлыг бууруулах мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах зорилтын хүрээнд уурхайн тээврийн авто зам барилгын ажилд туслан гүйцэтгэгч, хатуу хучилттай зам барилгын ажлыг 2013 онд албан ёсоор эхлүүлсэн.

Манай компани нь 2013-2016 онуудад Говь-Алтай аймаг уулын баяжуулах “Таяннуур” уурхайн бизнес хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд баяжмал үйлдвэрийг түшиглэсэн хүдрийн тээврийн 50км асфальт хучилттай авто зам, 3,2км цементбетон хучилттай автозам, 71км цементээр бэхжүүлсэн суурь, 87км далан, 188 цэгийн хоолой хиймэл байгууламжийн ажилд туслан гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлэх нэгжээр оролцон ажилласан. Уулын баяжуулах Таяннуурын уурхай- Бургастайн боомт чиглэлийн 169 км автозам, Мандахнуурын нүүрсний уурхай- Хангийн боомт хүртэлх 160км авто замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна.

Мөн бид 2017 онд Дорноговь аймаг Мандахнуурын уурхайн нүүрсний тээврийн замын 69.2км хатуу хучилтай авто замын барилга, УБТНУ-н төслийн 21км асфальт хучилттай авто зам барих зэрэг ажлуудыг төлөвлөн, хөрөнгө оруулалт болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөлт, зам барилгын төлөвлөгөө зэрэг бэлтгэл ажлууд бүрэн хийгдээд байна. Манай компани нь 2013 он байгуулагдсан бөгөөд 2013-2014 онуудад Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг, Уулын Баяжуулах Таяннуур уурхайгаас-Бургастайн боомт чиглэлийн 168,3 км авто замын төслийн 1-р ээлж 50 км асфальт хучиллтай авто замын төслийг амжилттай дуусгасан. 2015-2016 онд Дорноговь аймаг Мандах сум, Мандахнуурын уурхайгаас-Ханги Мандалын боомт чиглэлийн тээврийн авто замын засвар арчлалт, 2017-2018 онуудад Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг орших Нисэх онгоцны буудлын зам барилгын төсөл зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна. 

Фэйсбүүк хуудас

© Өндөр Алтайн Зам ХХК. 2013-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.