Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, АЮУД ТАУЭР 602 тоот "ҮЛЭМЖ ГРОСЕРС" ХХК ТӨВ ОФФИС

Бидний тухай

ҮЛЭМЖ ХХК нь 1991 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Гадаад Дотоод худалдаа эрхлэн ажиллаж үүний зэрэгцээ үйлчилгээ үйлдвэрлэлийн салбарт өндөр чанар найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд хүрээгээ тэлж ирсэн.

Best Buy Манай компани нь 1996 оноос одоог хүртэл АНУ-аас өргөн хэрэглээний хүнс, гэр аж ахуй бараа, гоо сайхны бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн өөрийн бөөний худалдааны төвөөс Улаанбаатар хотын томоохон дэлгүүр ресторануудад нийлүүлж ирсэн.

Ulemj Grease ХХК 1998 онд "Грийс" Үсчин гоо сайхны салоныг нээн ажиллуулсан бөгөөд одоо 100 гаруй ажиллагсадтай, салоны тоноглол, төхөөрөмж, тавилга, үндсэн болон туслах материалуудыг АНУ, Итали, Франц, Солонгос гэх мэт улсуудаас нийлүүлэн үйлчилгээ явуулж байна.

Good Price "Good Price" дэлгүүрийг 2000 онд Герман улсын Wanzi фирмийн дэлгүүрийн тавилга, Итали улсын хөргөгчөөр тоноглож ашиглалтанд оруулсан. Одоогоор 3 дэлгүүр ажиллаж байна. 2010 онд нэмж 1 дэлгүүр нээн ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Schueco "Schueco" вакуум цонх хаалганы үйлдвэрийг мөн 2000 онд 100% өөрсдийн хөрөнгөөр, Герман улсын Urban машин механизмын үйлдвэрээс тоног төхөөрөмжийг, Хөнгөн цагаан цонх хаалганы түүхий эд, технологийг Германы Schueco үйлдвэрээс, Хуванцар цонх хаалганы түүхий эд, технологийг Германы Thyssen Group /шинэ нэр Inoutec/-ээс тус тус оруулан амжилттай ажиллаж, 2007 онд дахин шинэчлэлт хийж үйлдвэрийн барилгыг шинээр барьж, нэмэлт компьютержсэн автомат машинуудыг суурилуулсанаар цонх хаалга үйлдвэрлэх хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн юм.

California 2002 онд Калифорния рестораныг байгуулсан. 60 хүний суудалтай энэ рестораны тавилга тоноглолыг АНУ-аас, гал тогооны цахилгаан хэрэгслэлүүдийг Герман, Италийн фирмүүдээс нийлүүлсэн. 2007 оноос өөрийн рестораний дэргэд хүлээн авалтын заалыг ашиглалтанд оруулан одоо суугаа 150, босоо 200 хүний хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Marble 2005 онд АНУ-аас Гантиг Боржин чулууг боловсруулан бүтээгдэхүүн үйлвэрлэх шинэ техник технологийг оруулан ирж Монгол орон нутгийнхаа түүхий эдээр импортын барааг орлох өндөр чанартай өнгө загварын сонголтой ширээ текний тавцан, хана, угаалтуур цонхны тавцан гэх мэтийн бүтээгдэхүүнийг чулуугаар үйлдвэрлэж байна.

Одоогоор ҮЛЭМЖ ХХК нь 600 гаруй ажилтантай бөгөөд жил бүр улсад 300,0 сая гаруй төгрөгийн татвар төлж нийгмийн хариуцлагаа биелүүлсээр байна.

© Үлэмж ХХК. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.