Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Туушин ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Улс хоорондын тээврийн зууч Туушин компани нь 1990 оны 6-р сард байгуулагдаж Монгол улсад тээврийн зуучийн үйл ажиллагааг үүсгэн бий болгосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол улсын гадаад худалдаа, гадаад эдийн засгийн харилцааны тээврийн эрэлт, шаардлагыг хангах, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирлээ.

Туушин компани өнөөдөр дэлхийн бүх улс орныг хамарсан тээврийн өргөн сүлжээг бий болгож чадлаа. Авто, агаар, далай болон төмөр замаар холимог, уул уурхай, төслийн болон хэт овортой ачааны, үзэсгэлэн, үнэт ачааны тээврийн зуучлал, агуулах, түгээлтийн үйлчилгээ, баглаа боодол, буухиа шуудан, гаалийн зуучийн үйлчилгээ гэх мэт тээвэр логистикийн олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий байгууллага боллоо.

Мөн төслийн болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг оператор компаниудын вагоныг ашиглан ОХУ болон Алс Дорнодын боомтууд, Зүүн Европт төмөр замаар, цаашид далайгаар эцсийн хүлээн авагчид хүргэж мэргэжлийн өндөр төвшинд найдвартай гүйцэтгэдэг юм.

Манай компани нь тээврийн зуучийн үйл ажиллагаандаа олон улсын чанарын ISO 9001 стандартыг амжилттай нэвтрүүлж 2008 онд Монгол улсын СХЗГазарт хүсэлтээ гарган баталгаажуулж гэрчилгээ авсан.

  • Уриа

    Дөрвөн зүгт найман зовхист бид хүрнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж-15, СТӨ-ний хойно Туушин таур, Туушин ХХК

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.