Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Түшиг Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд "Түшиг" ХХК нь гадаад, дотоод худалдаа болон бүтээн байгуулалтын үйл ажиллагааг тасралтгүй идэвхтэй явуулсаар ирсэн. Одоогоор гоо сайхан бэлэн хувцасны жижиглэн худалдаа, үйлчилгээ, их дэлгүүр болон үл хөдлөх хөрөнгө түрээсийн арваад салбар компаниас бүрдэх "Түшиг" Групп болон өргөжин ажиллаж байна. "Түшиг" Группт нийтдээ 800 орчим ажилтан ажиллагсадтай. Нийт ажиллагсадын талаас илүү нь олон жилийн туршлагатай, мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байна.

"Түшиг" Группийн худалдааны төв "Улаанбаатар Их Дэлгүүр" ХХК нь нийслэлийн нүүр царай, өнгө төрхийг нэмэн, өдгөө олны талархалыг хүлээсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн үйлчлүүлэх дуртай төв болж чадсан.

Мөн группийн салбар "Түшиг Престиж" ХХК, "Түшиг Фэйшн" ХХК нь дэлхийн алдартай, нэр хүндтэй брендийн бараа бүтээгдэхүүнийг эх орондоо албан ёсны эрхтэйгээр оруулж, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж байна. Эдгээрээс онцлон дурдвал: Chanel, Lancome, Giorgio Armani,Yves Saint Laurent, Biotherm, Clarins, Estee lauder, Clinique, Gucci, lacoste, Hugo boss зэрэг үнэртэн гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Бэлэн хувцасны Томму Hilfiger, Calvin Klein, Skechers нэрийн өдөр тутмын спорт гутал зэрэг хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнүүд цөм бүрэн худалдаалагдаж байна..

  • Алсын хараа

    Ажилтны хөгжил - Амьдралын чанар - Компанийн өсөлт дэвшил

  • Эрхэм зорилго

    Үнэртэн, гоо сайхан, бэлэн хувцасны худалдаа үйлчилгээний зах зээлд тэргүүлэгч, хэрэглэгчдийн төлөө компани байна.

  • Уриа

    Найрсаг Улаанбаатар

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Бмд ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамжтай байлгах үүднээс бие биедээ найрсаг, үнэнч шударга хүндэтгэлтэй хандаж, хамтдаа эрүүл залуу сайхан эрч хүчтэй байж, өсөн дэвжих боломжийг олгодогт оршино.

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    800

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Түшиггруппийн захиргаа, Сөүлийн гудамж-23, Түшиг төв, 3-р давхар, №301 Улаанбаатар Их Дэлгүүр ХХК-ийн захиргаа, Энхтайвны өргөн чөлөө-57,УБИД 5-р давхар №521

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.