Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

TT tools

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгууллагын танилцуулга

Манай компани нь 2010 онд байгуулагдсан бөгөөд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  1. Холбоо, дохиолол, цахилгаан угсралт, (Барилга угсралт2.2 заалтын дагуу)
  2. Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт (Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу)
  3. Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт, засвар (Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу)
  • Бүх төрлийн тээврийн хэрэгслийн хяналтын систем GPS төхөөрөмж нь:
  1. Бүх төрлийн тээврийн хэрэгсэлийн онлайн хяналт

Жижиг суудлын тэргүүдээс эхлээд хүнд даацын том оврын машинууд, Уул уурхайд одоо ашиглагдаж байгаа хүнд машин механизмуудын хөдөлгөөнийг /GPS+TSM232 нэмэлт төхөөрөмж/ суурилуулснаар дэлхийн хаанаас ч тээврийн хэрэгслийг хянах боломжтой болно.

  1. Байршлын хяналт /маршрут зөрчих, заагдсан бүсээс гарах/
  2. Явсан замын тэмдэглэгээ /цаг, минут-аар/
  3. Түлшний зарцуулалтын хяналт
  • Түлшний түвшин
  • Түлшний зарцуулалт
  • Түлшний савны үлдэгдэл /банкны үлдэгдэл/
  1. Түлш тээвэрлэх машины түлшний савны хяналт
  2. Хөдөлгүүрийн мэдрэгч /асаалттай буюу нормальдаж байгаа эсэх/
  3. Аюулгүй байдал, хурдны заалт /хурд хэтрүүлэлт хянах/
  4. Тээврийн хэрэгслийн буруу ашиглалт /ажлын бус зорилгоор, хувийн хэрэгцээнд ашиглах/
  5. Жолоочийн цаг зарцуулалт, ажлын бүтээмжийг хянах
  6. ХАБЭА-ын аюулгүй ажиллагааг дэмжиж ажиллах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Тээврийн хэрэгслийн урд, хойд, хажуу талуудыг хянах камерууд /дуу дүрстэй/

Жолооч тээврийн хэрэгслийг/хүнд машин механизмыг/эвдрэл гэмтэлгүй жолоодох боломжийг олгохоос гадна орчин тойрноо хянах /орон зайг мэдрэх/ осол аваар гаргахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллгааг дэмжиж ажиллах боломжтой болно.

  1. Техникийн ашиглалтыг сайжруулах
  2. Байгууллгын зардлыг хэмнэх ач холбогдолтой юм.
  • Барилгын ухаалаг удирдлагын систем

Ухаалаг барилга, ухаалаг байшин-Smart constraction, smart home system

Та дэлхийн хаана ч байсан интернет орчинд сүлжээнд холбогдон гар утаснаасаа алсын зайнаас гэр, зуслан, ажилаа хянах, хайртай гэр бүл, эд хөрөнгө, үнэт зүйлсээ хамгаалах боломжийг барилгын ухаалаг систем олгож байна.

  • Уламжлалт барилгын цахилгааны монтажийг өөрчлөхгүй.
  • Бүх төрлийн цахилгаан хэрэгслийг алсаас удирдах боломжтой. Үүнд:

Гэрэл, хөшиг, цахилгаан халаагуур, бүх төрлийн цахилгаан хэрэгсэлүүд, хаалга цонх, хяналтын камерууд, автомат галын дохиолол зэрэг юм.

Ухаалаг барилга, ухаалаг байшин системийг суурилуулснаар та бүхэн орон байрны хулгай болон галын аюул, учирч болох эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, тав тухтай орчинд сэтгэл ханамжтай сайхан амьдарах холбогдолтой юм.

  • Хяналтын болон дохиоллын дагалдах хэрэгсэл, багаж материалын борлуулалт

  • Хяналтын камерууд, түүний дагалддах хэрэгсэлүүд
  • Галын дохиолол, хамгаалалтын систем

Бид энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хяналтын системийн үйлчилгээний чиглэлээр 150 гаруй аж ахуйн нэгжүүдтэй, 5000 гаруй идэвхтэй тээврийн хэрэгсэл, хүнд машин механизмуудад GPS төхөөрөмж суурилуулж, GPS+Хяналтын камер хосолсон системийг нэвтрүүлэн, харилцагч байгууллагуудынхаа хүрээг тэлж, хамтран ажиллаж байна.

Манай компаний давуу тал:

  1. Монголдоо сервертэй анхдагч компани
  2. Дэлхийн 70 гаруй орны хэрэглэгчдэд шалгадсан программ хангамжийн үйлчилгээг санал болгон ажилладаг.
  3. Европ чанар, Европын холбоонд үйлдвэрлэсэн төхөөрөмж, өндөр чанартай, тасралгүй найдвартай ажиллагаа.
  4. Энэ чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай инженер, ИТА нартай.
  5. Программ хангамж, техникийн нөөцтэй.
  6. Хамгийн урт баталгаат хугацаа- 18 сар
  7. Үнийн уян хатан бодлоготой. Урьдчилсан төлбөрийн хугацаанаас хамаарсан 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМ

Манай компани нь хяналтын камерын IP төрөлд үйлдвэрлэл борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болох UNIVIEW компаний Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Мөн дэлхийн 150 гаруй оронд 700 гаруй хамтран ажилагч байгууллага 450 гаруй салбартай TELTONIKA брендийн GPS төхөөрөмж болон түүний дагалдах хэрэгсэл, бүтээгдэхүүний худалдаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Цаашид бидэнтэй холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд sales@tttools.mn, TT tools company гэсэн Facebook page хуудснаас мэдээлэл авах буюу 7000-3508, 9911-3508, 8888-3508 холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Та бүхэнд баярлалаа.

  • Уриа

    Дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хоймор оффис центр, Их тойруу-54, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.