Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Траст Трейд" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Танилцуулга

Траст Трейд ХХК нь 2000 онд түрээсийн байр, түрээсийн тоног төхөөрөмжтэйгээр 6 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө 280 гаруй ажилтантай, МУ-ын хэмжээнд томоохонд тооцогдох анхан шатны боловсруулах мал төхөөрөх үйлдвэр, мах ангилан савлах болон хиам махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр бүхий иж бүрэн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Тус компани нь үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсний аюулгүй байдлын НАССР Хүнсний аюулгүй байдлын удирдлага баталгаажилтын FSSC 22000 стандартуудыг хэрэгжүүлэн ОУ-ын байгууллагуудаар баталгаажуулж ажилладаг бөгөөд 2024 онд Исламын шашинтай улс орнуудад экспортын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор HALAL стандартын баталгаажилтанд хамрагджээ.

Байгууллага дотоод хяналтын лабораторитой бөгөөд лабораторийн үйл ажиллагаа Азийн 16 оронд үр дүн нь хүлээн зөвшөөрөгдөх ISO 17025:2019 стандартаар баталгаажуулан зөвхөн дотоодын төдийгүй хүнсний салбарын бусад байгууллагын бүтээгдэхүүн, хүнстэй хүрэлцэх гадаргуу, агаар, усны шинжилгээг хийн салбарын эрүүл ахуй аюулгүй байдлын хяналтад дорвитой хувь нэмэр оруулан ажилладаг.

2023 онд ашиглалтанд оруулсан Халал аргаар мал төхөөрөх үйлдвэр нь хоногтоо 500 бод, 1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай, БНТУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмж суурилуулсан үйлдвэр юм. Энэхүү үйлдвэрийн нийт талбай 7132 м2 бөгөөс үүнээс 739.35 м2 талбай бүхий сэврээлтийн өрөө, 2288.89 м2 талбай бүхий зоорьтой, мал эмнэлэгийн бие даасан нэгж, мал эмнэлэгийн лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлогтой.

Компани “Баталгаат махан хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэн хэрэглэгчдийн цагийг хэмнэх” эрхэм зорилгынхоо хүрээнд дотоодын хэрэглэгчдийг эрүүл, чанартай, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнээр хангахаар ERP систем хангамжийг хөгжүүлэн, мал эмнэлэгийн систем хангамжтай хослуулан бүртгэл хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг ажил мэргэжлийн уралдаанд сүүлийн 3 жил дараалан тэргүүлсэн энэхүү хамт олны 30% гаруй хувийг мэргэжлийн их дээд сургууль төгссөн ажилтан ажилчид бүрдүүлдэг.

“Бэлчээрийн малын өгөөжийг дэлхийд таниулна” гэсэн Алсын хараатай энэ хамт олон 2022 онд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооны хамтарсан Хүний эрхийн үнэлгээнд хамрагдаж “Хүний эрхийг дээдлэгч байгууллага” өргөмжлөлийг хүртсэн нь сонирхогч бүх талуудад нээлттэй, ил тод, харилцан суралцаж хамтдаа хөгжих бодлогоо амжилттай хэрэгжүүлж буйн илрэл юм.

Жил бүр улсын төсөвт 1,5-2,0 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, 800 гаруй харилцагчид, 50 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж улс орны эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж буй тус хамт олон нь байгаль орчны, хөдөлмөрийн аюулгүй байдлын ОУ-ын стандартуудыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэн хяналт, баталгаажуулалтад хамрагдахаар ажиллаж байна.

  • Алсын хараа

    Бэлчээрийн малыг өгөөжийг дэлхийд таниулна

  • Уриа

    Итгэлт хүнсийг таны ширээнд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    280

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Доржийн гудамж 44 /Цагдаагийн эргүүл хамгаалалтын газрын зүүн талд байрлах/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.