Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Трафиклэнд Монгол ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТРАФИКЛЭНД МОНГОЛ ХХК –ны ТАНИЛЦУУЛГА

Трафиклэнд монгол компани нь 2005 онд байгуулагдан санхүү болон худалдаа, банкны үйл ажиллагаанд хэрэглэгдэх автомат машин, түүнд зориулагдсан сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлж мэдээлэл технологийн аюулгүй байдал болон техник,программ хангамжийн менежментийг тал бүрээс нь авч цогцолсон үйлчилгээг үзүүлдэг компани юм.

Бид салбартаа гарч буй шинэ шинэлэг технологиудыг харилцагч байгууллагууддаа танилцуулан нэвтрүүлж инженер техникчдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс олон улсын стандартын дагуу сургалт курс -д хамруулан байнгын тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани нь банк санхүү, мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Kingteller, Dahua Securirty, Diebold-Nixdorf группийн Монгол дахь албан ёсны түнш компаниар сонгогдон шинээр гарч буй техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Diebold-Nixdorf групп нь олон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж дэлхийн 130 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлэн 42 оронд өөрийн төлөөлөл бүхий холбоотон компаниудаараа дамжуулан үйл ажиллагаа, үйлчилгээгээ нэвтрүүлж байна.

Манай компани нь Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк зэрэг Монголын томоохон арилжааны банкуудтай байнгын харилцаатай ба тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг түргэн шуурхай, тогтмол нийлүүлэн ажиллаж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хуримын ордоны чанх ард Центрум төв

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.