Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
70002040
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн 39, Корпорейт Хотэл энд Конвейшн Цэнтр

Бидний тухай

“Корпорейт” Зочид Буудал нь Монголын хамгийн анхны сүлжээ зочид буудал бөгөөд 2007 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай сүлжээ буудал нь өөр өөрийн гэсэн онцлогтой гурван салбартай.

Корпорейт Төв буудал 

Дөрвөн одны зэрэглэлтэй, 5 төрлийн 56 буудлын өрөө, 100 хүний багтаамжтай ресторан, 150 хүний багтаамжтай лаунж,  хурлын танхим болон уулзалтын өрөөнүүдтэй. Мөн фитнесс, саун зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Корпорейт Хотел Нүхт 

Богд Хан уулын байгалын нөөц газар болох “Нүхт”-ын хөндийд байрладаг. Байгалийн үзэсгэлэнт газар, цэвэр агаар, их хотын дуу чимээнээс хол тав тухтай орчинд гэр бүл найз нөхдийн хамт зочлох боломжийг олгоно.

Корпорейт Хотел Нүхт нь 5 төрлийн 20 буудлын өрөө, 150 хүний багтаамжтай ресторан, 300 хүртэлх хүний багтаамжтай 3 төрлийн  хурлын танхим болон уулзалтын өрөөнүүдтэй. Бассейн, караоке, кино театр зэрэг зочдодоо цогц үйлчилгээ үзүүлнэ.

Корпорейт Хотел энд Конвейншн Төв 

Манай сүлжээ буудлын хамгийн сүүлийн үеийн, хамгийн том цогц бүтээн байгуулалт бөгөөд таван одны зэрэглэлтэй орчин үеийн шийдэл бүхий зочид буудал юм.

Тус Конвейншн төв нь 800 хүртэлх хүн хүлээж авах хүчин чадалтай хүлээн авалтын танхим болон 800 хүний суудалтай концертын их танхим зэргээс бүрдэнэ.

Зочид буудал нь нийт 4 төрлийн 94 буудлын өрөө, 200-250 хүний багтаамжтай монгол, европ, хятад, солонгос хоолоор үйлчилдэг ресторан, 100-150 хүний багтаамжтай лаунж, 200 хүртэлх хүний багтаамжтай хурлын болон уулзалтын өрөөнүүдтэй.

Үүнээс гадна  Америкийн Cybex брендийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон фитнесс клуб, усан сан, кофе шоп зэргээр үйлчилж байна.

The Corporate Hotel is an elegant hotel conveniently located in busy areas and business districts of Ulaanbaatar. The majority of tourist attractions and business areas are easily accessible within 5 minutes drive. Well appointed 55 rooms are beautifully decorated and newly renovated to make you feel at home. 

The Corporate Hotel & Resort Nukht is located in Nukht valley, Bogd Khan National Reserve will offer a guest experience that is - a beautiful natural location, outstanding facilities, exceptional service and a limited number of rooms to ensure exlusivity and privacy. 
Our hotel is pioneering the use of earth-friendly, eco-green technology 'Shallow Geothermal Energy' in Mongolia.

The Corporate Hotel and Convention Centre is the newest addition to The Corporate Hotels. 
It is a hotel where member of the team takes terrific pride in offering the highest levels of service, where guests are sincerely welcomed.

© Корпорейт Зочид Буудал. 2007-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.