Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Монгол улс, Улаанбаатар хот СХД 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-157, ТЭСО корпораци

Монголын маркетерууд дэлхийн тавцанд өрсөлдөж байна.

2017, 7 сарын 25. 14:37   |   1,414

Агь ХХК-ийн Маркетингийн багийнхан улсынхаа томоохон компаний маркетеруудаас ганцаараа ялагч болж тус наадмыг зорисон бөгөөд энэхүү наадамд Монгол улс анх удаа оролцож байгаа юм.
Монголын Маркетингийн Холбооны төлөөлөгчид болон Агь ХХК-ийн Маркетингийн багийнхан Индонез улсын Бали арал дээр Азийн шилдэг маркетеруудтай өрсөлдөж өөрсдийн компаний тухай илтгэлийг тавьж байгаа юм. Энэхүү наадамд оролцож, Азийн маркетеруудтай туршлага солилцсоноор шинэлэг маркетингийн санаануудаас суралцах боломжтой болохын зэрэгцээ өөрсдийгөө Азийн бусад улс орнуудад таниулах нэгэн гарц болж өгөх юм.
Гадаад улс орнууд руу өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлсэн Тэсо корпорацынхны хувьд ажилтан ажиллагсад нь оюуны зах зээлд шинэлэг шилдэг санаагаа ч бас гаргаж ирж байгаа нь энэ цаг үеийн сайхан мэдээнүүдийн нэг болж байна. Азийн 20-иод улс орон өрсөлдөж буй энэхүү наадамд Монгол улс анх удаа оролцож байгаа бөгөөд тус наадамд улсаа төлөөлөн оролцсон хамгийн анхны компани нь болон Тэсо корпорацийн АГЬ ХХКЛапша брэндээрээ оролцож байгаа нь бахархууштай үйл явдал болж байгаа юм.
АГЬ ХХК-ийн Лапша брэнд нь 2016 онд Хүнсний Аюулгүй Байдлын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO:22000 батламжийг гардан авсан Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг билээ. Лапша брэнд Азийн Маркетинг Авардс 2016-д Шинэлэг Шилдэг Маркетингитай компани номинацид нэр дэвшсэн явдал бол зөвхөн нэг компанийн асуудал биш бүхэл бүтэн улсын хувьд цоо шинэ хөгжил дэвшлийг авчирсан чухал үйл явдал боллоо.
Монголынхоо үндэсний үйлдвэрлэлд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулж ажилтай, орлогтой олон залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан Тэсо корпорацийн“Агь” ХХК Лапша брэндийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

 

Ажлын байрны зарууд

  1. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ9 цаг 35 минутын өмнө
  2. Хуулийн зөвлөх11 сарын 13. 14:14
  3. ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ /МИЛКО ХХК/11 сарын 13. 11:41
  4. ХАБЭА-н ажилтан /Барилгийн шинэ төсөл/11 сарын 13. 10:45
  5. ЭЭЛЖИЙН ТЕХНОЛОГИЧ11 сарын 11. 10:23

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Тэсо Корпораци. 2003-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.