Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Монгол улс, Улаанбаатар хот СХД 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-157, ТЭСО корпораци

Лапша брэнд монголоос анх удаа азийн наадмын шагналыг хүртлээ.

2017, 7 сарын 25. 14:37   |   1,413

Энэхүү наадамд Монгол улсаас ММХ-ны Ерөнхийлөгч Ш.Алтанбагана болон ММХ-ны удирдлагын багийн гишүүд, ТЭСО корпораци-“Агь” ХХК –ийн төлөөллүүд оролцлоо. 
Энэхүү чуулганаар Вьетнам, Тайланд, Индонейз, БНСУ, Бангладеш, Филлипин, Япон зэрэг орнуудын маркетингийн шилдэг кэйсүүдийг хэлэлцэж "Asia Marketing Company of the Year" шагналыг “Century Pacific Food Inc” компани авсан бөгөөд Монгол улсаас “Агь” ХХК - ЛАПША брэндээр “Үндэсний ялагч” –ийн шагналыг гардан авсан юм.

Дашрамд дуулгахад энэхүү наадам энэ жил анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийг сонгож, ирэх жилийнхээ төлөвлөгөөнүүдийг гаргасан бөгөөд ирэх оны “ASIA MARKETING EXCELLENCE AWARD” Монгол улсад зохиогдох болсон тун гайхалтай мэдээгээр өндөрлөсөн юм.

Эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн гар бие, сэтгэл зүрхийг зориулан яваа “Агь” ХХК-ийн хамт олонд халуун баярыг хүргэж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Шалгуурт нь Мазда моторсоос эхлээд Ази тивийн хамгийн шилдэг компаниуд өрсөлдөж ялагчдаа тодруулсан нь Монголын Маркетерууд дэлхийн тавцанд өрсөлдөх өндөр ур чадвартай байгааг харуулж чадлаа. Лапша брэндийн хэрэглэгч харилцагч бүхэнд энэ таатай мэдээг хүргэж байгаадаа тун таатай байна.

Ажлын байрны зарууд

  1. ДИЗАЙНЕР /шинэ төсөл/5 цаг 55 минутын өмнө
  2. Авлага хяналтын менежер9 сарын 23. 10:47
  3. ЭЭЛЖИЙН ТЕХНОЛОГИЧ9 сарын 20. 11:34
  4. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ9 сарын 16. 8:45
  5. САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР /СОДОН ТӨСӨЛ/9 сарын 20. 9:07

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Тэсо Корпораци. 2003-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.