Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Монгол улс, Улаанбаатар хот СХД 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-157, ТЭСО корпораци

Бидний тухай

АЛСЫН ХАРАА Дэлхийд өрсөлдөнө ЭРХЭМ ЗОРИЛГО Шинэчлэгдэгч мэдлэгийн үрээр бүтээмжид чиглэж, хүнээ дээдлэн, ухамсарт соёлыг төлөвшүүлэгч байгууллага байх нь ТЭСО-гийн эрхэм зорилго байна. ФИЛОСОФИ Алхам алхмаар ЗАРЧИМ Харилцан ашигтай ажиллах нь амьдралын хөдөлгөгч хүч байдаг. Бид ямагт санал санаачлагыг дэмжин урамшуулдаг. Бид өөрийн ажлыг ямагт хялбаршуулж, стандартчлахыг эрхэмлэнэ. Компаний үйл ажиллагаанд багийн сэтгэлгээг эрхэмлэнэ. Ажилтан бүрт ахиж дэвших орчин бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно. Үйлдэл бүр нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж, эрсдлийг бууруулах, сэргийлэх бодлогыг тусгагдсан байх ҮНЭТ ЗҮЙЛС Бид үргэлж хуулийн хүрээнд ажилладаг. Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг эрхэм үүрэг гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй, мэргэшсэн ажилтнууд ТЭСО-н үнэт зүйл болно. УРИА Чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэцгээе. 2003 он - Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажиллахаар “ТЭСО” ХХК байгуулагдав. - “Бамбар” зайрмагны үйлдвэр нэрээр зайрмагны үйлдвэрлэл эхлэв. 2004 он - Нийслэлийн СХД-т үйлдвэрлэлийн бүсд өөрийн байртай болов. 2005 он - “Хаан” чипсний үйлдвэр байгуулагдав. - Монголд анх удаа зайрмагыг шугаман дамжлагаар үйлдвэрлэх Италийн “Марк” үйлвэрийн шугам суурилуулав. - “Бамбар” зайрмагны үйлдвэр маань “Айсмарк” /ICEMARK/ үйлдвэр болон шинэчлэгдэн өргөжив. 2006 он - “Айсмарк” үйлдвэрт барилгын өргөтгөл хийн 2, 3-р шугамуудыг суурилуулав. 2007 он - “Хаан” чипсний үйлдвэрт өргөтгөл хийв. 2008 он - Монголд анх удаа тосон бүтээгдхүүний үйлдвэрлэлийн суурийг тавьж “Витойл” үйлдвэр байгуулагдав. Үйлвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар том савлагаатай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхлэв. 2009 он - Сүүн бүтээгдхүүний үйлвэрлэлийн чиглэлээр “Милко” охин компани байгуулагдав. - “Витойл” үйлдвэр нь эцсийн хэрэглэгчдэд зориулан “Стандарт” маслыг үйлдвэрлэж худалдаанд гаргав. 2010 он - “Милко” үйлдвэрт дэлхийд савлагааны технологиор тэргүүлэгч Шведийн “Тетра пак” үйлдвэрийн иж бүрэн шугам суурилуулав. Монголд үйлдвэрлэж буй хамгийн өндөр тослогтой “Тослог” сүү, “ЗӨВ” аарцны ундаа, “Юнивит” алимны жүүсийг үйлдвэрлэж эхлэв. - “Айсмарк” зайрмагны үйлдвэрт технологийн шинэчлэл хийх бэлтгэл ажлын хүрээнд 2500 м2 талбай бүхий үйлдвэрийн шинэ барилгын ажил эхлүүлэв. - Импортын худалдааны бизнесийг илүү далайцтай эрхлэхийн тулд “Домог интернэшнл” ХХК-ийг байгуулав. - Удирдлага зохион байгуулалтын хувьд корпорацийн бүтцэд шилжив. 2011 он - Уул уурхайн бизнесийн чиглэлээр “TESO MINING” ХХК байгуулав. - 2010 оны ажлын үзүүлэлтээр МҮХАҮТ-ээс жил бүр шалгаруулдаг "ТОП 100" шалгаруулалтад оролцож 72-р байранд оров. - 2010 оны татвар төлөлтийн үзүүлэлтээр Үндэсний Татварын Ерөнхий Газраас “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулав. ТЭСО-г яагаад сонгодог вэ? Үндэсний үйлдвэрлэгч тул та үндэсний баялагийг бүтээхэд гар бие оролцох боломж\ Эрч хүчтэй, эвсэг , залуу хамт олон Зах зээлд байр суурийг олсон шилдэг брэндүүд нь өсөлтийн баталгаа тул танд өсөн дэвжих боломжтой Агуу компанийг хайж ажиллах биш агуу компанийг бий болгоход чухал үүрэгтэй байх Ажилтан бүрт ахиж дэвших боломж бололцоо нээлттэй Таны шинэ санаа санаачлага манайд үнэтэй

Ажлын байрны зарууд

  1. ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕР9 сарын 16. 9:52
  2. МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР9 сарын 16. 8:47
  3. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ9 сарын 16. 8:45
  4. ҮЙЛДВЭРИЙН МАШИНИСТ9 сарын 12. 17:34
  5. ЭЭЛЖИЙН ТЕХНОЛОГИЧ9 сарын 11. 14:20

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Тэсо Корпораци. 2003-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.