Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Нью Терравокс компани нь 2012 онд мэдээлэл технологи харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, программ хангамжийн үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор анх байгуулагдаж, эдүгээ “Систем интегралчлал”, “Программ хангамж”, “Компьютер, бизнес тоног төхөөрөмж”, “Мэдээллийн технологийн үйлчилгээ” гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт ажиллагсадын 60 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 25 хувь нь дэлхийн нэр хүндтэй Cisco, Dell, Avigilon, Polycom зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерүүд ажиллаж байна.

Манай компани нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүн импортлогчоос, систем интегралчлалын цогц шийдлийг өндөр чанартайгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ханган нийлүүлдэг.

Бидний хийж гүйцэтгэсэн томоохон ажил үйлчилгээнүүдийн заримаас нь дурдвал:

  • Монгол улсын засгийн газар, Гадаад харилцааны яамыг дэлхийн өнцөг булан бүрд суугаа 39 элчин сайдын яамдтай нь холбож цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий видео хурлын системээр нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • Монгол улсын Батлан хамгаалах яамны Энхийг сахиулах ажиллагааны албан хаагчдыг байнгын сансрын интернет холболттой болгож алс бөглүү Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд томилогдон ажиллаж буй цэрэг эрсийг албан газар, ар гэртэйгээ саадгүй холбогдох бүрэн боломжтой болгосон.
  • 2016 онд Монгол улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний хурлын 16 хэлний орчуулгын систем, дуу дүрсний хадгалалт дамжуулалтыг бүрэн хариуцан амжилттай хийж гүйцэтгэсэн.
  • Увс аймгийн замын цагдаагийн газрын иж бүрэн хяналтын камерын систем.
  • “Зайсан хилл” соёл амралтын цогцолборын хяналтын камерын болон зарлан мэдээлэх систем.
  • ОБЕГ-ын шуурхай удирдлагын төвийг бүсийн төвүүдтэй шуурхай холбогдох видео хурлын системийг суурилуулсан.
  • ХААИС-ийн төв болон салбар сургуулиудын камерын хяналтын системийг суурилуулан, мөн IP утасны сүлжээг зохион байгуулж, дата төвийг өргөтгөн тохижуулахын зэрэгцээ тус сургуулийн оюутны байруудад утастай, утасгүй интернетийн сүлжээг байгуулав.
  • “Оюу Толгой” ХХК-ны ханган нийлүүлэгч.
  • Уриа

    Шинэ дэлхийн дуу хоолой

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, дипломат 95-1

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.