Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэргэл Тех ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тэргэл-Тех ХХК нь 1999 онд байгуулагдсан хамгаалалтын үйлчилгээ ба дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтанд оруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн компани юм.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

- Хамгаалалтын дохиоллын үйлчилгээ /Burglary Alarm System Service/

- Галын дохиоллын үйлчилгээ/Fire Alarm System Service/

- 24 цагийн үйлчилгээтэй төв пульт/24 Hour Central Monitoring Station/

- Телехяналтын систем/CCTV System/

- Зарлал мэдээллийн систем/PA System/

- Периметр хамгаалалтын систем /Хашааны/ /Perimeter Protection/

- Гэрийн автоматжуулалтын систем. /Home Automation/

- Харуул хамгаалалтын менежмент системүүд/Patrol Management/

- Барилгын холбоо дохиолол, цахилгааны монтаж/Installationand Programming/

- Аудео, видео домофон систем /интерком/ /Audio Video Doorphone/

Тус компани нь техник тоног төхөөрөмжөө АНУ, ОХУ, Гонконг, Солонгос, Япон, Тайван, Хятадзэрэг улсуудаасимпортолдог ба тэдгээр нь дэлхийд нэртэй компаниудын бүтээгдэхүүнүүдбайдаг. МУ-ын Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон барилга, байгууламжинд холбоо дохиолол, галын аюулын дохиоллын системийн тоног төхөөрөмж угсрах, суурилуулах БУ19-00453/07тоот, ЦЕГ-аас олгосон харуул хамгаалалт эрхлэх 004 тоот, тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр тус компаний үйл ажиллагаа нь баталгаажсан болно.

Компаний зорилго нь: Орчин үеийн дохиололын хэрэгслийг хэрэглэгчдийн хүртээл болгох, дохиололын техникийн давуу талыг тэдэнд мэдрүүлэх, улмаар энэ талбарт өөрийн гэсэн байр суурь эзлэхэд оршино. Тус компани нь 2004 онд “хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл, 2005 онд “Бүтээлч хамт олон” цол, 2007 онд 21-р зууны бүтээн байгуулалтанд онцгой идэвхтэй оролцон өндөр амжилт гаргасан учирБарилга хотбайгууллагын яамны “Бүтээлч -100” аж ахуй нэгж-ийн хүндэт өргөжмлөл тус тус хүртсэн, 2006ондбайгуулагдсан “Монголын хамгаалалтын байгууллагуудын холбоо”-гүүсгэн байгуулагч компани юм.

Компаний баримталдаг зарчим:

Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах

Шинэ технологи, өндөр мэдлэг

Нэг хүн компанийн нэр хүндийг авч явдаг

Хэрэглэгч биднийг тодорхойлно.Тэргэл Тех ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжинд гал, хамгаалалтын дохиололын систем, холбоо, интернетийн дотоод сүлжээ , домофон, телехяналтын ба төрөл бүрийн нэвтрэх систем суурилуулан ашиглалтандорууллаа.

  • Уриа

    Бид бүтээснээрээ бахархдаг, бид чадна, бид манлайлна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Дохиолол, харуул хамгаалалт

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, "Гранд Пдаза" Цогцолбор, 12 давхар, 1208 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.