Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэнгэр Алтай Трейд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТЭНГЭР-АЛТАЙ ТРЕЙД ХХК нь 1998 онд байгуулагдсан бичгийн хэрэгслийн бүрэн цогц бүтээгдэхүүн үйлчилгээтэй мэргэжсэн компани билээ. Голден пен” бичиг хэргийн дэлгүүр нь нийт 5 салбар дэлгүүрээр мөн Online худалдааны goldenpen.mn вебсайтаар 50 гаруй ажилтан ажиллагсдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлээр хамгийн чанартай барааг өргөн сонголттой худалдаалж бичгийн хэрэгслийн соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй Монгол улсдаа бодит баялаг бүтээхээр зорин ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго:

“Үйлчлүүлэгчиддээ илүү шинэлэгийг, илүү эвтэйг, илүү өгөөжтэй сонголтыг өргөн барина.”
Бид 23 жилийн турш монголынхоо хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ дэлхийн хэрэглэгчдийн итгэл, таашаалд нийцсэн, нэр хүндтэй брэндүүдийг сонгон албан ёсны гэрээтэйгээр хамтран ажилладаг бөгөөд европ азидаа загвар, технологиороо тэргүүлж буй компаниудын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ санал болгон Hugoboss, Parker, Schneider, Scrikss, Erich krause, Comix, M&G зэрэг 20 гаруй брэндүүдийн барааг албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулж байгаа билээ.

Бид өнгөрсөн хугацаанд хамтран ажилладаг иргэд хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, хувийн хэвшлийн маш олон төслүүдтэй хамтран амжилттай ажиллаж байна.

БИД ТАНЫ АМЖИЛТЫГ ХАМТДАА БИЧИЛЦЭНЭ

  • Уриа

    Таны амжилтын түүхийг бид бичилцэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД-15-р хороо, Энхтайвны Өргөн Чөлөө-39 Бөхийн Өргөөний зүүн талд төв зам дагуу

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.