Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол,13-р хороо, Дако бизнес центрийн 11 давхарт 1102 тоот

Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг сайруулах өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, харилцагчийнхаа бизнесийг дэмжин хүнээ хайрласан жишиг үйлчилгээг хөгжүүлнэ.

 

ҮНЭТ ЗҮЙЛ

ӨВ ТЭГШ ХАМТ ОЛОН

СЭТГЭЛ ДҮҮРЭН ХЭРЭГЛЭГЧ

САЙНЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

БИДНИЙ ТУХАЙ

Бид 2000 оноос хүнсний бөөний худалдааны чиглэлээр Нарантуул захаас бизнесийн гараагаа эхэлж 2010 онд 4 гишүүнтэйгээр хүнсний бүтээгдэхүүний импорт, худалдаа, борлуулалтын компани болгож үйл ажиллагаагаа өргөжүүлсэн түүхтэй. Одоогоор гадаад харилцаа, маркетингийн хэлтэс, борлуулалтын хэлтэс, санхүүгийн хэлтсийн бүтэц зохион байгуулалттайгаар 60 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Бид Улаанбаатар хот болон орон нутаг хариуцсан борлуулалт түгээлтийн сүлжээг бий болгосон бөгөөд 2200 гаруй харилцагчтай.

Өдөр тутмын үйл ажиллагаандаа Mongolian SmartPhone Developing Team - MSPDT компанийн бүтээсэн санхүү, борлуулалт, түгээлтийн үүлэн тооцоололд суурилсан дэвшилтэт технологийн Dmanager програмыг нэвтрүүлэн ашигладаг.

2011 оноос ОХУ- аас Поспел, Фабрика грёз брэндийн зайрмаг, Лагуна брэндийн 8 төрлийн сырок, “Ново Барышевская” ЗАО үйлдвэрийн өндөг, 2014 оноос БНСВьетнам улсаас Гүн дийн бэлэн хоол, Агро дээд сортын огурций, Чолы сармис чинжүүтэй өтгөн цуу, Чолимекс брендийн чили, томато, барбикюү, сояа соуснууд импортлон борлуулж байна.

2015 оноос Яру нэгдэлтэй хамтран сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, Пүрэв гариг бүрийн 1 цагийг Хамтын хөгжлийн цаг болгон баг хамт олноо хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тогтмол анхааран ажиллаж байна.

Хүний нөөцийн бодлогын хувьд “Бид хамтдаа ургадаг” гэсэн зарчмыг баримтлан хийсэн бүтээснээ шударгаар үнэлүүлж, богино хугацаанд ашиг орлого, амжилтаа нэмэгдүүлэх, бие даасан бизнесээ хөгжүүлэх боломжийг олгож ажилладаг. Манай эрч хүчтэй, нээлттэй, цоглог залуустай нэгдэж Пиццатай хурал, спортлог өдөр, зуны аялал- багийн сургалт зэрэг хамт олны үйл ажиллагаанд тогтмол оролцож хамтдаа урган хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Манай салбар “Номер 1” бөөний төв нь Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд 2000 оноос үйл ажиллагаа явуулж байна. 21 аймаг, 365 сумын 1000 гаруй харилцагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Хүнсний аюулгүй байдал, стандартыг чанд баримталж өөрсдийн хөргүүртэй агуулахад хүнсний барааг хадгалж нийлүүлэн харилцагчдынхаа итгэлийг даан ажиллаж байна.

БИДНИЙ ЗАРЧИМ

  1. ЭВИЙН ХҮЧ: Нэгэн тугийн дор ахан дүүс адил нэгдэн, нэгнийхээ үг, шаардлагыг хүлээн авч, хүндэтгэлтэй харилцаа,эв нэгдлийг эрхэмлэнэ.
  2. ШУДАРГА ЧАНАР: Ажлын алдаа дутагдалыг нээлттэй шүүмжилж, санал гомдлоо дор бүр нь илэрхийлнэ.
  3. ЧИН СЭТГЭЛ: Өдөр бүр өөрийнхөө амьдралын тоосгыг өрж буйгаа санаж, бүх зүйлд чин сэтгэлээсээ хариуцлагатай хандсанаар компанийн амжилт нэмэгдэж, тэр хэрээр бидний амьдрал ахуй сайжран дэвжинэ гэдгийг урамсарлана.
  4. ТОГТМОЛ СУРАЛЦАГЧ: Мэдэхгүй чадахгүй зүйлээ дор бүр нь асуун тодруулж, бусдынхаа ур чадвараас өдөр бүр суралцаж, өөрийгөө хөгжүүлж ур чадвараа үргэлж нэмэгдүүлнэ.
  5. БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА: Хором бүрт шинэ мэдрэмж, сэтгэмжээр жигүүрлэн зөвхөн хэлснийг гүйцэтгэх биш түүнээс давуулж сэтгэж бүтээнэ;
  6. БАГИЙН ТОГЛОЛТ: Багийнхаа мөрөөдлөөр өөрийн замналаа бүтээж гайхамшигт багийн тоглолтыг үзүүлнэ;
  7. БИЗНЕСИЙН ХЭЛХЭЭ: Харилцагчийнхаа бизнесийг хамтран хөгжүүлж, амжилтанд хүртэл нь хамт байж, зөвхөн сайн туршлагыг үлдээнэ;

 

БҮТЭЭГДЭХҮҮН

ПОСПЕЛ, ФАБРИКА ГРЁЗ БРЭНДИЙН ЗАЙРМАГ

Поспел үйлдвэр нь 180 нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэдэг бөгөөд дээд зэрэглэлийн чанар, өнгө үзэмжээрээ ялгардаг бөгөөд европод өргөн дэлгэрсэн орос зайрмаг юм. Орос зайрмаг нь Орос орны нэрийн хуудас болж Монголд төдийгүй дэлхийд танигдсан бүтээгдэхүүн юм. Зайрмаг нь витамин A, B6, B12, C, D, К, E болон кальци, фосфор ихээр агуулагддаг амин дэм, эрдэс бодисоор баялаг амттан юм. Витамин К нь бүх төрлийн шим тэжээл болж цусны бүлэгнэлээс урьдчилан сэргийлэх, кальци нь хүний яс болон шүдийг бэхжүүлж зүрх судасны системийг дэмжих үйлчилгээтэй. Мөн нүүрс ус, уургаар баялаг бөгөөд эдгээр нь биеийн энергийг нөхөн сэргээдэг.

http://pospel.ru

ЛАГУНА СЫРОК (ААРЦ)

Нэрс, гүзээлзгэнэ, цангис, ваниль, тоор, какао, ирисний амттай найман төрлийн аарц. 1997 онд байгуулагдсан "Нормолторг" сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүн. Энэхүү сырокийг Монголын зах зээлд зөвхөн манай компани оруулж ирдэг бөгөөд орон даяар хүн бүрийн хэрэглээ болж чадсан бүтээгдэхүүн юм.

Аарц буюу сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, биеийг сэргээх, цэвэрлэх үйлчилгээтэй.

TДЧ- С1 ДЭЭД СОРТЫН ОРОС ӨНДӨГ

“Ново Барышевская” ЗАО үйлдвэрийн өндөг.Орос цагаан өндөг нь Монголын зах зээлд олон жилийн турш тасралтгүй нийлүүлэгдэж амт чанараа баталж чадсан бүтээгдэхүүн юм. “Ново Барышевская” үйлдвэрийн өндөг нь дээд зэргийн, онцгой амт чанартай байдаг нь өөрсдийн тарьж ургуулсан сайн чанарын улаан буудайг өндөр чанарын агууламж бүхий найрлагаар баяжуулж тахианы тэжээлийг бэлддэгтэй холбоотой юм. Уг үйлдвэрийн өндөг нь олон улсын чанарын шаардлагыг бүрэн хангаж нэг өндөгөнд агуулагдах илчлэгийн хэмжээ 100 килокалорид хүрч, тэжээллэг чанараараа 40гр үхрийн мах, 200гр сүүтэй тэнцэж, насанд хүрсэн хүний нэг өдрийн уураг, эрдэс бодисын хэрэгцээний 4- 5%, витамины хэрэгцээний 15- 30% - ийг хангадаг гайхалтай бүтээгдэхүүн болж чадсан юм.

ГҮН ДИЙН БЭЛЭН ХООЛ- Шинэ амт, сэргэг мэдрэмж

Бэлэн хоолны нэгэн хэвийн амтанд шинэчлэл хийж, лимон, лайм, улаан лооль зэрэг хоолны дуршил нэмэгдүүлж шингэц сайржуулах 5 төрлийн ногоогоор баяжуулсан. Өөх тосны агууламж бага ясны цэвэр шөлтэй учир өдрийн турш хөнгөн, эрч хүчтэй мэдрэмж төрүүлнэ. Хатуу савтай учир эвдэрч хэмхрэхгүй. Япон технологиор үйлдвэрлэсэн онцгой бүтээгдэхүүн.

Төрөл:

Шар- тахианы махтай, ээжийн гарын хоолны амт;

Нил ягаан ба ягаан- гахайн махтай, гэр бүлээрээ дурлах дотно амт;

Улаан- хавчны махтай, далайн гаралтай хоолны өвөрмөц амт, калциар баялаг;

Ногоон- сам хорхойтой, халуун, сэнгэнэсэн амтанд дурлагчидад зориулсан;

Онцлог:

-> Япон технологи- Азийн амт. Япон болон европод өргөн тархаж буй хоол;

-> Ясны цэвэр шөлөөр амталсан өөх тос багатай учир илүүдэл жин үүсгэхгүй;

-> Таван төрлийн ногоотой, далайн гаралтай хүнсээр баяжуулсан;

http://micoem.vn

CHOLIMEX СОУС, КЕТЧУП

Дэлхийн 20 гаруй оронд экспортлогддог олон улсад хэрэглээ болж чадсан бүтээгдэхүүн.Тус бүтээгдэхүүн нь шарсан мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, шарсан тахиа, шарсан төмс, гамбургер, шпаггетид төгс зохицохоос гадна бүх төрлийн хоолонд амтлагч болгон ашиглаж болно. Улаан чинжүү, сахар, улаан лооль, сармис, эрдэнэ шишийн найрлага нь уламжлалт соусны амтыг баялаг өвөрмөц амттай болгосноороо олон орны хэрэглэгчдийн талархалыг хүлээж чадсан юм.

“Бүхий л амтат хоолонд амьдралын амтыг шингээх” брэндийн бодлоготой Cholimex foods нь хэрэглэгчиддээ төгс бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын тулд ISO 9001:2008, ISO 22000, BRC, HACCP, GMP, SSOP, HALAL, KOSHE гэх зэрэг чанарын удирдлагын системүүдийг нягт хэрэгжүүлж байна.

Төрөл:

Tomato sause (100 хувийн улаан лооль)

Chili sause (Чили, халуун ногоотой)

Sweet sause (Чихэрлэг, халуун ногоотой соус)

Soya sause (Шар буурцагны соус)

Barbecue sause (Барбикю, шарсан махны соус)

http://cholimexfood.com.vn

АГРО ДЭЭД СОРТЫН ӨРГӨСТ ХЭМХ

Найрлага: Шинэ ургацын өргөст хэмх, ус, сахар, цууны хүчил, улаан чинжүү, сармис, лууван, ногоон гоньд, цоохор майлз.

Усны агууламж өндөртэй өргөст хэмх нь биеийн усны хэрэглээг нөхөж, устөрөгчөөр хангаж бие дэх хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Мөн найрлага дахь цахиур нь хүний үс хумсыг бат бөх болгож, өнгийг сэргээдэг онцлогтой.

Thongtan food үйлдвэр нь 1993 оноос Европын орнууд, Дорно дахины 30 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлож байна. Чанарын удирдлагын FSSC 22000:2011, HACCP, ISO 22000:2005 стандартыг хангасан бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан.Өгөрций, улаан лооль, вандуй, эрдэнэшиш, шар буурцаг, төрөл бүрийн самар зэрэг 100 гаруй нэр төрлийн ногоо жимс тариалж боловсруулан олон улсын зах зээлд нийлүүлдэг.Жилдээ 2200тн өргөст хэмх тариалж, даршлан борлуулах хүчин чадалтай.

http://thongtan.com

CHOLI-SU САРИМАСТАЙ ӨТГӨН ЦУУ

Найрлага: Шар буурцагны уураг, давс, сахар, улаан чинжүү, сармис, лимоны хүчил, глутамины хүчил, цардуул, шар буурцагны соус, цууны хүчил.

Цууны найрлагад орсон сармисны ханд нь залуужуулах, эрүүлжүүлэх, нойр сайжруулах болон ханиад шуухинаа, хамар хоолойн өвчинд тустай. Шар буурцагны соус нь цусан дахь холестеролын түвшинг бууруулах, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах, шимт бодисуудыг бие махбодид шимэгдүүлэхэд сайнаар нөлөөлдөг үйлчилгээтэй байдаг.

ТҮНШЛЭЛ

Поспел групп, ОХУ

“Ново Барышевская” ЗАО Птицефабрика, ОХУ

НорМолТорг, ОХУ

Asia Food Technology limited, Вьетнам

Thongtan food, Вьетнам

Cholimex food, Вьетнам

Наран туул ОУХТ

Яру нэгдэл

ХОЛБОО БАРИХ

Утас: 7585-6666, 9600-1799, 9664-7733

info@tdch.mn

Хаяг: СХД, 29- р хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 121/А, Москва төв, 503 тоот

http://tdch.mn

https://facebook.com/TDCHteam

https://twitter.com/TDCHteam

Нарантуул ОУХТ-ийн “Номер нэг” бөөний төв

Утас: 9633-7006, 9191-7006

© Тэгш дүүрэн чанар ХХК. 2010-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.