ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ШОКОЛАД ҮЙЛДВЭРЛЭГЧ ГОДИВА БРЭНД ШИНЭ УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРТ 2 ДАХЬ САЛБАРАА НЭЭЛЭЭ
Бельги өв уламжлалыг хадгалсан 90 жилийн түүхт Годива брэндийн шинэ салбар хэрэглэгчдийнхээ хүсэлтээр Улсын Их дэлгүүрийн 1 давхарт 6 сарын 8-ны өдөр үүд хаалгаа нээлээ.
Дэлхийд алдартай Годива брэндийн албан ёсны дистрибютор нь Таван Богд Трэйд компани бөгөөд 2017 оны 9 сард анхны салбараа Шангри-Ла моллд нээж байсан бол өнөөдөр 2 дахь салбараа хэрэглэгчдийнхээ хүсэлтээр, тэдэндээ илүү ойртон Улсын Их дэлгүүрийн 1 давхарт нээж байна.
Годива брэнд нь хамгийн сайн чанарын орцуудаар чанартай, тансаг шоколаднуудаа үйлдвэрлэдэг бөгөөд зөвхөн байгалийн гаралтай орц ашигладаг учраас хадгалалтын нарийн температур, чийгшлийг цаг ямагт хангаад зогсохгүй хадгалах хугацаа маш богино байдгаараа онцлогтой.
Годива нэрийн дэлгүүрээс органик шоколаднаас гадна амтат зайрмаг, чоколейксэр, жинхэнэ кофе авч өөрийгөө бас хайртай хүмүүсээ баярлуулаарай. Та бүхнийг амттаны дээд Годива брэндийн дэлгүүрт хүрэлцэн ирэхийг урьж байна.