Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ ГОЁО ХХК ХҮЧИН ЧАДЛАА 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Mонгол улсын ноос ноолууран салбарын ууган үйлдвэрлэгч компаниудын нэг ГОЁО ХХК хөгжлийн бодлогоо шинэчлэн боловсруулж, үйл ажиллагаагаа шинэ тавцанд гарган, бүтээгдэхүүний чанарыг ахисан төвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.

2017 онд Монгол улсын ямаан сүргийн тоо толгой 27 саяд хүрч, дэлхийн ноолууран түүхий эдийн 47% буюу 9400 тонн ноолуурыг бий болгосон боловч дотоодын үйлдвэрүүд ердөө 12%-д гүн боловсруулалт хийн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож, 88%-ыг зөвхөн анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар экспортод гаргажээ.

ГОЁО ХХК 2018 онд ноолуурын боловсруулалтын төвшинг ахиулах, үйлдвэрлэх бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, ээрмэл утас эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж,  экспортыг өсгөхөд зориулан нийт 55 тэрбум төгрөг буюу 22.5 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн одоогоор 75%-ийг нь хийгээд байна. 

Энэхүү хөрөнгө оруулалтаар анхан шатны боловсруулах үйлдвэр, нэхмэл, оёмол, принт дөрвөн шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулахаас гадна ээрмэл утасны үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлээд байна.

Өмнөх онуудад бид жилд дунджаар 80 тонн түүхий эд бэлтгэж, 40 тонн утас үйлдвэрлэн 100,000-110,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол энэ онд шинэ үйлдвэрүүдээ ашиглалтад оруулснаар 400 тонн түүхий эд бэлтгэж,  2018 онд 160 тонн утас үйлдвэрлэн, зөвхөн сүлжмэлээр 400,000 ширхэг, оёмол болон нэхмэл бүтээгдэхүүн нийлээд 515,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу 5 дахин их  хүчин чадалтай томоохон үйлдвэрлэгч компани болох юм. 

2017 оны эцэст 292 ажилтантай байсан бол шинэ үйлдвэрүүд ашиглалтад оруулж, хүчин чадал нэмэгдэж байгаатай холбоотой ажиллах хүчний тоог 3 дахин өсгөж, 2018 оны төгсгөлд 972 ажилтантай болох бөгөөд одоогоор 650 ажилтантай болоод байна. Үүгээрээ ГОЁО ХХК нь Монгол улсын нийт иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлуудыг тэргүүлдэг ажлын байрны дутагдлыг шийдэхэд дорвитой хувь нэмэр оруулж буй юм. 

Хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу 2021 он гэхэд  үндэсний үйлдвэрлэгч ГОЁО ХХК болон ГОВЬ ХК нь 8000 хүнийг ажлын байраар хангаж, тус бүр жилдээ2000 тонн (нийт 4000 тонн)түүхий эд бэлтгэж,  3сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийт Монгол улсын ноолууран түүхий эд бэлтгэлийн 40%-ийг, дэлхийн зах зээлийн 20%-ийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох юм.

1,2822018 оны 6 сарын 27
СПОРТ КОМПА-2018

ТАВАН БОГД ГРУППИЙН нөхөрсөг “СПОРТ КОМПА-2018” арга хэмжээ 2018.06.16-17-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.   Энэхүү Группийн хэмжээний спорт арга хэмжээнд Таван Богд Группийн 17 салбар компани болон Хаан банк, Говь ХК-иудын 400 гаруй баг тамирчид Шатар, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин Хаан банк багийн нийлбэр оноогоор Тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, өргөмжлөлөөр Говь ХК 2-р байр эзэлж, батламж өргөмжлөлөөр Таван Богд Интернэйшл ХХК 3-р байр тус тус эзэллээ. Хамгийн зохион байгуулалттай, эрч хүчтэй, шилдэг хөгжөөн дэмжигч багаар Таван Богд Интернэйнл ХХК шалгарлаа.

3,9812018 оны 6 сарын 27
АЗ ЖАРГАЛЫН АМТ-KFC” ШОУ ЗАЛУУСЫГ ДОРГИОВ

Дэлхийн брэнд KFC Монголд нээгдсэний 5 жилийн ойн баяраа “Таван Богд Фүүдс” ХХК буюу KFC Монгол салбарын  хамт олон үнэнч хэрэглэгчдийнхээ хамт  6 сарын 2-ны бямба гарагийн хүйтэн салхи, шиврээ бороог үл тоон “Гэрэлт Гудамж”-нд тэмдэглэлээ. Мөн KFC брэндийн хамт олон 6 сарын 3-нд “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөг зохион байгуулж бяцхан үрсдээ олон сонирхолтой хөтөлбөрөөр бэлэг барьлаа. Kentucky Fried Chicken буюу KFC түргэн ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ хоолны сүлжээ рестораны шунан дурлам амтат шарсан тахиа дэлхийн 135 гаруй орноор аялж, өдөр бүр 100 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар Монголд 2013 оны 5 сарын 29 –нд буюу яг 5 жилийн өмнө нээгдэж байжээ. Одоо KFC ресторан  11 салбартайгаар, 600 гаруй ажилтантайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.   Үүний 3 нь  Монголд одоо ч цор ганц хэвээрээ байгаа автомашинаасаа буулгүйгээр үйлчлүүлдэг авто KFC салбар юм.   Мөн улсад  төлсөн татвар, бий болгосон ажлын байраараа, үйлчилгээний стандартаараа  топ 100 компанийн нэг  болсон амжилттайгаар 5 жилийн ойн баяраа угтаж байна.

2,2332018 оны 6 сарын 27
SPRINT RALLY 2018 ТЭМЦЭЭНИЙГ HANKOOK БРЭНД ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Илүү удаан хэрэглээ уриатай Hankook брэндийн хамт олон 5 сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  богино зайн Rally уралдаанд оролцон бүтээгдэхүүний чанарыг автомашин сонирхогчдод бодитоор харуулсан юм.  Тэмцээнд улсын зэрэг цолтой 13-н тамирчин, 13-н штурмэний хамт уралдаж авхаалж самбаа, хурд хүч сорьсноос  1-р байрт М.Төмөр-Эрдэнэ, С.Мөнхсайхан #80 /Хүлэг Баг/ 2-р байрт Ц.Гансүх Б.Төгөлдөр #51 / Horse Power Racing Team / 3-р байрт Э.Энхтайван, Б.Ган-Эрдэнэ /Horse Power Racing Team/ тус тус байр эзэллээ.     

1,6252018 оны 6 сарын 27
ТАВАН БОГД ГРУППИЙН ГЭР БҮЛИЙН БАЯР

Таван Богд Группийн Гэр бүлийн баяр Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд 5 сарын 27-нд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү Гэр бүлийн баярт нийт 13 салбар компанийн ажилтнууд гэр бүл, үр хүүхдийн хамт хүрэлцэн ирж нэгэн өдрийг үлгэрийн баатрууд, алиалагч, илбэчингийн сонирхолтой үзүүлбэрийг үзэж, гэр бүлтэйгээ хөгжөөнт тоглоом тоглож баяр хөөр дүүрэн өнгөрөөлөө. Гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийт ажилчдын хүүхдүүд дунд гар зургийн уралдаан зохиогдсоноос 6-9 насанд “Киндер миний амттан” сэдэв дор АТМ сервис монголиа-гийн ажилтан Батсүмбэрийн Гүн-Үйлс 1-р байр, 10-12 насанд “Мөрөөдлийн хот” сэдэв дор Таван богд Трейд компанийн ажилтан Булгаагын  Есөн-Эрдэнэ 1-р байр, 13-16 насанд “Хамтын хүч амжилтын түлхүүр” сэдэв дор Таван богд Трейд компанийн ажилтан Оюунтунгалагийн Маргад 1-р байранд тус тус шалгарлаа.   

3,1372018 оны 6 сарын 27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы урилгаар Японы  "Комияа консалтинг"-ийн менежментийн зөвлөх багш Комияа Казүёши хоёр дахь удаагаа айлчлан ирж Таван Богд Группийн удирдах төвшний 400 гаруй ажилтнуудад “ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ” сургалтыг зохион байгууллаа. 2017 онд зохион байгуулсан сургалтад 300 гаруй удирдлага хамрагдаж байсан бол энэ жилийн хувьд 23 компанийн нийт 400 гаруй удирдлага оролцлоо. Сургалтын эхэнд Таван Богд Группийн Ерөнхийлөгч  Ц.Баатарсайхан нийт удирдлагуудад Группийн амжилт ололтуудаас дурдаж, ирээдүйн зорилго, алсын хараагаа танилцуулан уг зорилгод хүрэхийн тулд МАНЛАЙЛАЛ ямар чухал болох талаар танилцуулсан юм.    

3,6802018 оны 6 сарын 27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.