Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Талх Чихэр ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Уриа үг: Эрүүл хүнс - Таны сонголт

Алсын хараа:Хувьсан өөрчлөгдөх хэрэглээний соёлыг түүчээлэх

Эрхэм зорилго: Бид олон улсын чанарын стандартад нийцсэн дэвшилтэт технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хэрэглэгч харилцагчдынхаа сэтгэл ханамжаар үнэлэгдсэн хүнсний салбарын загвар компани байна.

Тус компани анх Талх Чихрийн комбинат нэртэйгээр 1984 онд байгуулагдсан. Одоо 800 гаруй ажилчидтай, 40 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг, 10 гаруй төрлийн зөөлөн чихэр, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга тус тус үйлдвэрлэж өдөр тутам Улаанбаатар хотын 3000 гаруй цэгт түгээлт хийдэг төдийгүй Төв аймаг, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Баянхонгор зэрэг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврээр хүргэх асуудлыг компани хийдэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын хөргүүртэй болон хөргүүргүй жижиг оврын автомашин оруулж одоо том, жижиг 100 гаруй машин бүхий автопарк ажиллаж байна.
Тус компаний үйлдвэрлэж буй 83 бүтээгдэхүүнд Монгол улсын стандартын үзүүлэлт шаардлагыг тогтвортой хангаж байгааг Стандарчилал Хэмжил Зүйн Газраас баталгаажуулалт хийж тохирлын гэрчилгээ олгосон. Мөн үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрэх дамжлага тус бүрт тогтмол шинжилгээ хийх микробиологийн болон химийн итгэмжлэгдсэн лабораториуд ISO/IEC 17025:2018 олон улсын стандартад нийцсэнийг Стандарчилал Хэмжил Зүйн Газраас үнэлгээ хийж TL-77 тоот гэрчилгээ олгосон. Нийт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тогтмол өндөрт байлгах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2016, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO22000:2018, Сорилт шалгалт тохируулгын лабораторийн шаардлагад тавих MNS ISO/IEC 17025:2017 стандартыг хими микробиологийн лабораторийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, олон улсын стандартуудыг “Салбартаа анх удаа” нэвтрүүлсэн.

Үнэт зүйл:Т - Тэргүүн технологи
А - Аюулгүй бүтээгдэхүүн
Ч - Чадварлаг ажилтан
И - Итгэлцэл түншлэл

  • Уриа

    ЭРҮҮЛ ХҮНС - ТАНЫ СОНГОЛТ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1984

  • Ажилтны тоо

    1200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.