Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сүү Хувьцаат Компани

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

“Сүү” ХК санаачлан Хүнс, Технологийн Политехник Коллежтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичгийн хүрээнд тус коллежийн суралцагч, оюутнуудыг дадлагажуулах, тэтгэлэгт урамшуулал олгох, ажлын байраар хангах, хамтарсан туршилт судалгааны ажлууд гүйцэтгэх, сургалтын  стандарт, хөтөлбөр, технологи, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн, суралцагч, оюутан, багш нараа харилцан солилцож дадлагажуулах, туршлага судлуулахаас гадна “Сүү” ХК-ийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтууд хийх зэргээр олон талт, үр дүнтэй үйл ажиллагааг гүйцэтгэх юм.      Энэхүү хамтын ажиллагаа нь “Сүү” ХК-ийн нийгмийн хариуцлагын тэргүүн зорилтуудын нэг болох үндэсний үйлдвэрлэл, салбартаа чанартай боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулах төдийгүй, ирээдүйд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарыг авч явах залуу мэргэжилтэн, боловсон хүчнүүдэд олон улсын түвшний мэдлэг боловсрол олгож, чадавхжуулах зорилготой хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал М.Мандхай онцолсон юм.

13,2842020 оны 9 сарын 1

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.