Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Степпелинк Холдинг" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Esan-цахим номын сангийн Маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг дэмжих, зах зээлийн чиг хандлагад үр ашигтайгаар нийцүүлэн зорилтот сегментэд тохирсон маркетинг, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах; Үнийн бодлого, үйлчилгээний нөхцөл, борлуулалт, худалдан авалтыг урамшуулах, дэмжих бодлого, төсөв төлөвлөгөөг гаргах; Маркетингийн хөтөлбөр үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах; Холбогдох судалгааг хийх, дүгнэлт гаргах;

ХАРИЛЦАГЧИЙН МЕНЕЖЕР

Цахим номын санд байршуулах контентын нийлүүлэлтийг хангах ерөнхий чиг үүргийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Контент нийлүүлэгчдийг судлах, харилцаа холбоо тогтоох,  бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөө өгөх, сурталчлах, гэрээ байгуулах; Зах зээлийн эрэлт хэрэгцээ,үйлчлүүлэгчдийн хүлээлтэд нийцэх системд оруулах контентуудын судалгааг хийх, мэдээлэл бэлтгэх; Контент нийлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг судлах, холбоотой мэдээлэл тайлан бэлтгэх; Эргэх холбоог ханган харилцагчдад мэдээлэл өгөх, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж өгөх.

IT ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Төслийн хамрах хүрээ, зорилго, хугацаа, нөөцийн шаардлага, төсвийг тодорхойлох; Төслийн багийг удирдан зохион байгуулах, ажлын төлөвлөгөө гаргах, багийн гишүүдэд ажлыг хуваарилах; Төслийн удирдлагын tools ашиглан төслийн явцыг хянах, даалгавруудыг хуваарийн дагуу дуусгах зохион байгуулалтыг хийх; Төслийн гүйцэтгэл, биелэлт, ажлын явцад гарсан өөрчлөлтүүдийг хянах, зохицуулах; Төслийн оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах, ажлын явцыг тайлагнах, талуудыг мэдээллээр хангах; Харилцагчдад хүлээлгэн өгөх шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангах.

БИЗНЕСИЙН ШИНЖЭЭЧ

Санхүүгийн төсөв, тооцоолол хийх, компанийн санхүүгийн гүйцэтгэл, гадаад орчны нөлөөлөлд дүн шинжилгээ хийх, ирээдүйд үр ашигтай, эрсдэлгүй байх төлөв байдлыг урьдчилан таамаглах, төсөв төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, санхүүгийн шийдвэр гаргалтад шаардлагатай тайлан дүгнэлт боловсруулах зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Стадион Оргил /17011/, Чингисийн өргөн чөлөө гудамж, Режис Плэйс, 6 давхар, 603 тоот ( 120 мянгатын Тэмээтэй хөшөөний зүүн талд "Yamaha" бичигтэй саарал шилэн Regis Place Office)

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.