Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Силвер пэн

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Аржма Мөнх” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, “Silver pen” нэрийн салбар дэлгүүрүүд нь

  • Оффисын бичиг хэрэгслийн худалдаа,
  • Мэргэжлийн уран зургийн хэрэгсэл,
  • Номын худалдаа,
  • Хүүхдийн хичээлийн хэрэгслийн худалдаа, хүргэлтийн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчиддээ үзүүлсээр ирсэн бөгөөд өдгөө 14 жилийн туршлагатай, хүчирхэг залуу хамт олонтой, 150 гаруй аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажилладаг худалдааны компани юм.

Бидний зорилго: Цаашид компанийн үйл ажиллагааны цар хүрээг тэлж, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, тэдний сэтгэл ханамжийг байнга 100 хувь байлгахын төлөө ажиллаж САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ болохыг зорин ажиллаж байна.

Манай компани Удирдлага болон Хүний нөөцийн шинэчилсэн, уян хатан бодлогыг хэрэгжүүлж, ҮНЭТ ЗҮЙЛ болсон ажилтнуудынхаа хувь хүний болон ажил мэргэжлийн хувьд тогтмол сургалтанд хамруулж, өсөн дэвжих нөхцөл боломжоор ханган ажилладаг.

Манай хамт олон харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ үнэт цагийг хэмнэх үүднээс онлайн худалдааг нэвтрүүлж цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байгаа ба тэдэнд:

  • Өндөр чанар, өргөн сонголт
  • Үйлчилгээний соёл, шуурхай найдвартай байдал
  • Үнэ болон үйлчилгээний уян хатан нөхцлийг санал болгон ажилладаг учир өдрөөс өдөрт хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаад манай хамт олон баяртай байна.
  • Уриа

    Чанарыг эрхэмлэгч танд хүрч ажиллана

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ЧД-ийн 1-р хороо, баруун сэлбийн гудамж, 17-р байр, үйлчилгээний хэсэг

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.