Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо Чингисийн өргөн чөлөө Гутал оффис-501 тоот

Бидний тухай

Шугам ХХК нь эрчим хүчний салбарт 20 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа цахилгаан шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр туршлагатай баг, мэргэжлийн хамт олон бүхий компани юм. 1994 онд анх эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр ХЭАА хэлбэрээр байгуулагдаж улмаар 2002 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өргөжсөн байна.

Шугам ХХК нь эрчим хүчний шинэ бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэл, шинэтгэлд хөрөнгө оруулалт хийх тодорхой объектын барилга угсралтьн ажлын зураг (АЗ) төсөл  боловсруулах чиглэлээр дараах зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.  Үүнд:

-       Уул уурхай, үйлдвэр аж ахуйн нэгж, иргэдийн захиалгаар тэдгээрийн гадна  цахилгаан хангамжийн 0,4; 6-10; 15; 35;110; 220 кВ-ын хүчдлийн ангиллын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга, утас трос монтаж

-        Цахилгаан хангамжийн төрөлбүрийн зориулалтын схемээр 6 - 10; 15; 35;110; 220 кВ-ын хоёр ба гурван ороомогтой трансформатор бүхий дэд станцын барилга ба анхдагч хэлхээний монтаж,

-        Цахилгаан тоноглолын хоёрдогч хэлхээний реле хамгаалалт, автоматик, удирдлагын хэлхээ, өндөр давтамжийн суваг, технологийн холбоо, телемеханикийн байгууламжийн монтаж

-       Шинээр барих, өргөтгөл, шинэчлэл, шинэтгэлд хөрөнгө оруулалт хийх объектын цахилгаан хангамжийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах

-       Эрчим хүчний тодорхой объектын барилга угсралтын ажил гүйцэтгэх (АГТ) буюу зохион байгуулж ажиллах (АЗБТ) төсөл боловсруулах, төсөв зохиох, тэдгээрийн зураг төсөлд экспертиз хийх; 

Жиргээ

© ШУГАМ ХХК. 2002-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.