Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Шилэн хийц ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Шилэн хийц" ХХК нь 2002 онд байгуулагдсан. Шил, толийг боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа анхны үндэсний үйлдвэрийн нэг бөгөөд барилгын шилний салбарын шинэ техник, технологийг Монголд анхлан үйлдвэрлэлд нэвтрүүлж салбартаа тэргүүлэгч компани болтлоо өргөжиж чадсан юм.

Манай компани чанартай шилээр барилгын шилэн хана, оффисын хаалт, автоматаар нээгддэг болон энгийн хаалга, шатны хаалт, шал, саравч, тааз, лангуу, тавиур, хорго, шүршүүрийн хаалт, хүнд машин механизмын шил, дотоод заслын шилэн шийдлүүд, гадна шилэн фасад угсралт зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Мөн шилийг төрөл бүрээр боловсруулахын зэрэгцээ хэлбэр дүрст оруулж матах, шилийг хатааж бат бэх болгох, матаж хатаах технологийн шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээрээ барилгын болон бусад салбарт анхдагч болж импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсынхаа хөгжил, их бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж байгаа хамт олон билээ.

Түүнчлэн Коммерлинг брэндийн материалаар чанарын өндөр түвшинд барилгын хаалга, цонх үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Шилэн хийц ХХК нь Монгол улсад анх удаа шилчин мэргэжлийг бий болгож, тус мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийг 100% ажлын байраар амжилттай ханган, мэргэжлийн өндөр түвшинд мэргэшсэн ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Уриа

    Хийе, хичээе, хэвшүүлье

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СХД-ийн 31-р хороо Хайрхан 1-6 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.