Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Сэбоцэ" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“СЭБОЦЭ” ХХК-ний танилцуулга

“СЭБОЦЭ” ХХК нь анх 1996 онд байгуулагдсан гадаад дотоод худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үндсэн болон туслах нийт 300 гаруй ажилтан албан хаагчтай. Манай компаний төв Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байрладаг ба Да хүрээ, Өгөөмөр, Автоплаза, Техник импорт зэрэг техникийн томоохон зах, худалдааны төвүүдэд байрлах 10 гаруй дэлгүүрүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд найдвартай чанартай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна.

Бүх төрлийн солонгос автомашиний дугуй, тос, тосолгооны материал, аккумулятор, сэлбэг зэргийг БНСУ-аас импортоор оруулж ирэн бүх салбар дэлгүүрүүдээрээ худалдаалж байна. Бид Монголын зах зээлд Hankook брэндийн дугуй, ZIC брендийн тос, тосолгооны материал, Global брендийн үйлдвэрийн цэнэгтэй кальцийн аккумулятор, Bullsone фирмийн авто арчилгааны бүтээгдэхүүн, Marathon брендийн дугуйны хаймар зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэн хэрэглэгчдийн танил болгож чадсан. Бид эдгээр брэнд бүтээгдэхүүнүүдээ БНСУ-ын Hankook Tire, SK Corporation, Global Battery, Bullsone, Dong Ah Tire зэрэг компаниудаас шууд үйлдвэрээс нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

“СЭБОЦЭ” ХХК нь Нийслэлийн Татварын Албаны 2002 оны “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар шалгарч байсан ба Засгийн газар, МҮХАҮТ-аас тус компанийг 2002 онд Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж”-д тодруулан хүндэт өргөмжлөлөөр шагнасан. Мөн 2006 онд чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ үйлчлэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж буйг нь үнэлэн МҮХАҮТ-аас хүндэт өргөмжлөлөөр шагнуулсан.

“СЭБОЦЭ” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийнхээ шаардлагад нийцүүлэн түргэн шуурхай үйлчилж, чанарын баталгаа, найдвартай байдлыг амлаж ирсэн билээ.

  • Уриа

    Дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологийн худалдаа, үйлчилгээний компани болохын төлөө!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Их тойруу 61 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.