Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Саран Инж Девелопмент" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Саран Инж Девелопмент" ХХК нь 2008 оноос барилга угсралт, барилгын дотор гадна засал чимэглэл, холбоо дохиолол, цахилгаан, орчны камержуулалт, металл, хуванцар хаалга, цонх үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй, өргөжин салбартаа амжилттай ажиллаж байна.

Манай компани нь анх 6 хүнтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдөр барилга угсралт, камер холбоо дохиолол, үйлдвэрлэл гэсэн үндсэн 3-н хэлтэстэйгээр, 30 орчим үндсэн ажилтантай, мэргэшсэн, чадварлаг, дадлага туршлагатай инженер, техникийн ажилтантай болж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Өнгөрсөн хугацаанд манай хамт олон алсын хараатай салбартаа тодорхой байр суурьтай, тогтмол үйл ажиллагаатай байгууллагуудын нэг болж чадсан байна. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтууд маань Монголынхоо дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Цаашид манай хамт олон орчин үеийн чанарын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг шийдэлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн барилга, орон сууцнуудыг барьж байгуулан салбартаа тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.

Бидний амжилттай хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан хамтран ажилладаг барилгын ажлын баг, хамт олон болон чанартай материал, бүтээгдэхүүнээр хангадаг үйлдвэрлэгч байгууллагууддаа талархал илэрхийлэе. Цаашид бид хамтран ажиллагч байгууллага, баг, хамт олон, захиалагч, хэрэглэгчдийн итгэл найдварыг алдахгүй хамтран ажиллаж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

  • Уриа

    Бидний амжилт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Богджавзандамбын гудамж, LS plaza, 402 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.