Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Бүрдүүлэлтийн аян
СБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605

“Сансар” сүлжээ дэлгүүр “Улаанбаатар өвлийн наадам-2018”-ын ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа

2018, 2 сарын 28. 10:39   |   463

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгарууллаа. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорилоо.

Тэмцээний болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд “Улаанбаатар өвлийн наадам-2018” энэ жилийн ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Сансар” сүлжээ дэлгүүр баг тамирчид, спорт сонирхогчидоо дэмжин ивээн тэтгэгчээр хамтран ажилласныг дуулгахад таатай байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 02-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус наадамд иргэд Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцлоо.

© Сансар. 1992-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.