Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Бүрдүүлэлтийн аян
СБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605

Олон улсын стандартад нийцсэн сүлжээ дэлгүүр 22-ын товчоонд нээгдлээ

2018, 2 сарын 28. 10:38   |   2,359

Монгол хүний ур ухаан шингэсэн олон улсын стандартад нийцсэн сүлжээ дэлгүүрийн нэгэн салбар өнөөдөр нээлтээ хийлээ. 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өдгөө 25 жилийн түүхийг бүтээсэн Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг “Сансар” сүлжээ дэлгүүр өргөжин тэлж их хотын баруун бүсэд хуучнаар 22-ын товчоонд Олон улсын стандартад нийцсэн томоохон салбараа нээлээ.

“Сансар” сүлжээ дэлгүүр нь дунд хугацаанд “Үйлчилгээний жишиг Үндэсний сүлжээ дэлгүүр” болох зорилго тавин ажиллаж байгаа ба энэ хүрээнд салбар дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг хэрэглэгчид үйлчилэхэд төвлөрүүлэн шат дараалласан шинэчлэлтүүдийг хийж байгаагийн нэг нь дэлгүүрийн барилгын хийц, зохион байгуулалт, орчинд тусгалаа олсныг энэхүү бүтээн байгуулалтаас харж болно. 

Сансар 22 салбарын барилга нь нийт 3000 мкв талбайтай бөгөөд дэлгүүрийн дотоод, гадаад зохион байгуулалт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн тул үндсэн үйлчилгээний талбай, хоолны газар, эмийн сан зэрэг дагалдах үйлчилгээнүүдийг бүрэн шийдсэн байна. Мөн хэрэглэгчийн үйлчилгээний цэг, ундаг дугуйн зогсоол, өндөр настан, тэргэнцэртэй хүмүүст зориулсан тусгай шаардлагатай талбайг гаргасан нь үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж чаджээ.

Эрхэм та “Сансар” 22 салбарыг зорин 300 автомашины зогсоолтой, 30000 гаруй нэр төрлийн чанартай бараа бүтээгдэхүүнээс сонголттоо хийн үйлчлүүлж, сар шинийн урамшуулалт худалдаанд хамрагдан 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаанд амжиж хамрагдаарай.

Сайхан бүхнийг сагсанд тань...

“Сансар” сүлжээ дэлгүүр

© Сансар. 1992-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.