Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнэ, баталгаа, бүтээгдэхүүний ашиглалт, арчилгааны болон бараа хүргэлтийн талаар мэдээлэл өгөх
Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг үзүүлэн таниулах, тайлбарлах
Бэлнээр болон зээлийн картаар хийх төлбөрийг хүлээн авч шалгах, мөнгөний хариулт өгөх ба тасалбар олгох, хүлээн авсан мөнгийг тоолох, бүртгэх, борлуулалтын дүнг гаргах
Үйлчлүүлэгчээс төлбөрт авах болон түүнд төлөх мөнгөний дүнг гаргахын тулд бэлэн мөнгө бүртгэгч (кассын машин)-ийг ажиллуулах, үнэ уншигчаар скайнердах, барааны үнийг бүртгэх, барааг боох, тор, цүнхэнд хийж өгөх