Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Рендер ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
РЕНДЕР компани 2005 онд интерьер, экстерьер зураг төсөл, гүйцэтгэл, тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд бид MCS, Шунхлай, АПУ, Бодь, Мобиком, Скайтел, Жи Мобайл зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, Монголын банкны холбоо, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас, Хаан, Хадгаламж, Голомт зэрэг банк санхүүгийн байгууллагууд түүнчлэн Оюу толгой, CPS international, Banpu goal, Хүннү ресурс гэх мэт олон улсын компаниудтай хамтарч ажиллаж ирсэн арвин туршлагатай. 2010 îíä засал чимэглэл болон тавилгын ìàòåðèàë, тоноглолын õóäàëäàà ¿éë÷èëãýýíèé Рендерâ¿¿ä ХХК áàéãóóëæ улмаар 2012 оноос ХБНГУ-ын барилга болон тавилгын тоноглолын Hafele брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Рендер ХХК нь ажилтан, ажиллагсдынхаа мэргэжлийн ур чадвар, туршлагийг дээшлүүлэх зорилгоор гадаадын зөвлөх, мэргэжилтэнгүүдийг байнга урьж ажиллуулдаг.Тухайлбал БНХАУ-аас интерьер дизайнер Хүсэлт, БНСУ-аас интерьер дизайнер Со Бунсог, ХБНГУ-аас тавилгын үйлдвэрт зөвлөх Hermann Gruenert, мод боловсруулах үйлдвэрийн технологич Seyfang Jennifer, Sascha Bretz, Íèäåðëàíä улсаас мэргэжилтэн зөвлөх Jaap Belt, Норвеги улсаас эдлэхүүний дизайнер Imke Tschentke нарыг урьж ажиллуулж байсан түүхтэй. Түүнчлэн бид ХБНГУ-д зохиогддог Interzum (Koeln), Holz-Handwerk (Nuernberg), Bauma (Muenchen ), АНУ-д зохиогддог AWFS vegas, (Las vegas,Nevada), БНСУ-д зохиогддог KH Fair (Seoul), БНХАУ-д зохиогддог Woodmac china (Shanghai), WMF (Beijing) зэрэг олон улсын үзэсгэлэн яармагуудад удаа дараа зочилж салбарынхаа сүүлийн үеийн ололт амжилт шинэ техник технологитой танилцаж, үйл ажиллагаандаа тусгаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажилладаг чадварлаг хамт олон юм.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Маршал таун, Кинг тауэр 122-р байр 6 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.