Дадлагажигч нягтлан бодогчийн зарын талаархи мэдээ
Дадлагажигч нягтлан бодогчийн ажлын байранд анкет илгээж байгаа хүмүүсийн анкетийг нэг бүрчлэн хянаж үзээд шаардлага хангасан анкетүүд рүү имэйл илгээсэн байгаа. Дипломын голч дүн 3-аас дээш тохиолдолд ажилд сонгогдох магадлал өндөр тул дипломын голч дүн 3-аас дээш, нягтлан бодогчоор чин сэтгэлээсээ сурч зөвхөн өндөр цалингийн төлөө биш цаашид татвар болон нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн шилдэг, чадварлаг боловсон хүчин болох сонирхолтой, илүү цагаар ажиллах боломжтой хүмүүс хандвал хэн хэнийхээ цагийг хэмнэх юм.