Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оюу Толгой

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бид “Алсын хараа - Манай ирээдүй” буюу компанийнхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, тэргүүлэх чиглэлүүдийг удирдамж болгон ажилладаг.

“Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэналсын хараань манай компани хаа хүрэхээр тэмүүлж байгааг илтгэнэ. Бид байгалийн эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэн хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулна.

Биднийэрхэм зорилгобол “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах”-д оршино. Энэ нь бидний урт хугацааны зорилт мөн. Бид аюулгүй ажиллагааг хамгаас түрүүнд тавин ажилладаг. Манай ажиллагсад өдөр бүр гэртээ харихдаа гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд байх нь хамгаас чухал. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг зэсийн бизнесийн хувьд олон улсын зах зээлийн орчинд өрсөлдөхүйц, үр ашигтай үйл ажиллагаа бүхий, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх ёстой.

Бид амжилтад хүрэхийн тулд ажлаа зөв, шударга гүйцэтгэх ёстой.“Бидний ажлын арга барил”хэмээх бизнесийн ёс зүйн хэм хэмжээг дэлхийн аль ч өнцөгт, ямар ч ажилд баримталдаг.

Ажлаа зөв, шударга гүйцэтгэнэ гэдэг нь бидний үнэт зүйлс болох аюулгүй ажиллагаа, хамтын зүтгэл, хүндэтгэл, ёс зүй болон төгөлдөршилдөө төвлөрөн ажиллахыг хэлж буй хэрэг юм. Бидний үнэт зүйлс бол бид бизнесийн хувьд бидний хэн болохыг, юуны төлөө зорьж байгааг тодорхойлдог.

Бидний үнэт зүйлс:

Аюулгүй ажиллагааХүний амь нас, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавина
Бид үндсэн болон гэрээт ажилтнууд, орон нутгийн иргэдийн аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдлыг ямагт нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Байгаль орчныг хайрлан хамгаалах нь бидний ирээдүй хойч үедээ тавих анхаарал халамжийн салшгүй нэгэн хэсэг юм.

Хамтын зүтгэл-Амжилтын төлөө хамтдаа
Бид дэлхийн өнцөг булан бүрт буй худалдан авагчдынхаа хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хамт олон болон түншүүд, орон нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Бид ажлын үр дүнгээ сайжруулж, амжилтад хүрэхийн тулд бие биеэсээ суралцдаг.

Хүндэтгэл-Оролцоог дэмжиж, олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх
Бид үндэс угсаа, үзэл бодол, соёлын ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэнэ. Бие биетэйгээ шударга, хүндэтгэлтэй харилцаж, хүн нэг бүрийн хүчин зүтгэлийг үнэлэх нь бидний зарчим.

Ёс зүй-Зөв зүйл хийх зориг, эрмэлзэлтэй байх
Бид амар хялбарыг гэхээсээ илүү зөв зүйлийг хийх зориг, эрмэлзэлтэй. Бид ёс зүй, ил тод байдлыг эрхэмлэж, бие биедээ болон хамтран ажилладаг бүх хүнтэй харилцан итгэлцлийг бэхжүүлж ажиллана.

Төгөлдөршил-Гарамгай үр дүнд хүрэхийн тулд бүхий л хүчээрээ чармайж ажилла
Бид өнөд үлдэх үнэ цэнийг авчирч, өндөр үр дүнд хүрэхийн тулд өөрсдийгөө болон бусдыг уриалан ажиллана. Бид өөрсдөдөө түүчээлэн манлайлах ухамсрыг суулгаж, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт улам сайжруулахыг зорино.

  • Байгуулагдсан он

    2000

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 15, “Моннис” цамхаг

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.