Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, СБД 1-р хороо, UBmart төвийн байр

Бидний тухай

  ЭРЧ ХҮЧ, ИТГЭЛ НАЙДВАР, НЭР ТӨР      “ОРЧЛОН КОНСТРАКШН”ХХК Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх байр сууриа өргөжүүлж, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа тэлэх,  орон сууцны барилгаас гадна оффис, худалдаа үйлчилгээ, зочид буудлын барилга байгууламжийн гүйцэтгэл хийж хөрөнгө оруулах замаар өсөлтийн стратеги баримтлан ажиллаж байна.      Манай компани хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээс гадна Улаанбаатар хотын төвөөр байрлах 40-60 жилийн өмнө баригдсан хуучин барилгуудыноронд шинэ орон сууц, оффисийн барилгууд барих, Монгол Улсын Засгийн Газрын хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу бага дунд орлоготой  иргэд, төрийн байгууллагын ажилтнуудад зориулсан хороолол хотхонуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.     “Орчлон констракшн”ХХК компанийн хэрэгжүүлж буй  төслүүд дээр нийтдээ 500 гаруй  монголажилчид ажиллаж байгаа бөгөөд удирдлага зохион байгуулалтын бүтэц нь бодлого төлөвлөлт, бизнесийн хөгжлийн алба, төсөл боловсруулалт, судлагааны баг, архитектур инженер зураг төслийн баг, барилга угсралт, гүйцэтгэлийн хяналтын алба, маркетингийн алба, хүний нөөцийн алба, санхүүгийн албадаас бүрддэг. Салбар чиглэл тус бүрдээ 5-30 жил ажиллаж мэргэшсэн ажилтан албан хаагчидаас бүрдэх хүний нөөцийн чадварлаг багтай.     Манай компанийн үндсэн үйл ажиллагаа болох үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, барилга угсралтын чиглэлээр ажиллаж орон сууц, оффис үйлчилгээний 12 төсөл, 28 барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулсан.  Мөн БНХАУ-н барилгын машин техник, тоног төхөөрөмжийн хамгийн том үйлдвэр болох Zoomlion компанийн албан ёсны төлөөлөгч болж, барилга угсралтын техник хэрэгслийн хангалттай бааз суурьтай болсон.

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Орчлон Констракшн ХХК. 2003-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.